Нийслэл хотод бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үүсгэл санаачилгаар Улаанбаатар хотын Худалдааны Танхим (УБХТ) нь 2015 онд байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж эхлээд тав дахь жилээ угтаж байна. УБХТ нь нийслэлийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хөгжлийн бодлого боловсруулахад бизнесийн төлөөллийн оновчтой санал санаачлагыг эрх бүхий байгууллагуудад хүргэх зорилготой ажилладаг юм.
Танхимыг Удирдах зөвлөлийн гишүүд 2 жилийн хугацаатай ээлжлэн удирддаг бөгөөд анхны Ерөнхийлөгчөөр М-Си-Эс Группын Ерөнхийлөгч Ж.Од, хоёр дахь Ерөнхийлөгчөөр Петровис ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл нар тус тус ажилласан.
Энэ удаагийн УБХТ-ын Удирдах Зөвлөлийн ээлжит хурлаас Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг тус Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрбээр нийслэл хотыг цэвэр цэмцгэр, аюулгүй, иргэдийн тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Ардын цахим мэдээ
- 202404/15 Залруулга хийх тухай
- 202404/11 Ард Санхүүгийн Нэгдэл, BlueMon групптэй хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/10 Ард Санхүүгийн Нэгдэл, Stemcell компанитай хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/05 Ард Санхүүгийн Нэгдэл, TechnoZone компанитай хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/05 Ард Санхүүгийн Нэгдэл, Glamour компанитай хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/05 Ард Санхүүгийн Нэгдэл, Premier Tailor, Сарториа компаниудтай хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/04 Крипто Үндэстэн ХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Отгонбаярын Мөнх-Оргил томилогдлоо