Ard Holdings
by

WESTERN DIGITAL: “TOSHIBA”-ТАЙ 17.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ТОХИРОЛЦООНД ХҮРЭВ 2017-08-31

2017-08-30
“Western Digital” компанийн тэргүүлж буй хөрөнгө оруулагчдын холбоо “Toshiba”-ийн чип үйлдвэрлэлийн нэгжийг 1.9 их наяд иен буюу 17.4 тэрбум ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон талаар эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлэлд онцолсноор чип үйлдвэрлэлийн бизнесийн 60 хувийг дотоодын компаниуд эзэмшинэ. Мөн “Toshiba” компани 100 тэрбум иентэй тэнцэх хувьцааг хадгалж үлдэх юм байна. Цаг хугацааны хувьд “Toshiba”-ийн удирдлагууд ирэх оны гуравдугаар сард дуусах санхүүгийн жилд багтаан худалдан авалтыг хаах зорилготой байгаа ажээ.


www.bloombergtv.mn