Ard Holdings
by

“VOLKSWAGEN” КОМПАНИ “DUCATI”-ИЙГ ХУДАЛДАХ ТӨЛӨВЛӨГӨӨ ТҮР ХОЙШЛОВ 2017-09-07

2017-09-06
Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани мотоцикл үйлдвэрлэгч “Ducati” компанийг 1.8 тэрбум ам.доллараар худалдах төлөвлөгөө түр хугацаагаар хойшиллоо. Германы үйлдвэрчний эвлэлийн эсэргүүцэл болон дотоод зөрчилдөөн шийдвэрт нөлөөлсөн талаар эх сурвалж мэдээлж байна. Анх дөрөвдүгээр сард зарлаж байсан тендерт таван компани сонирхлоо илэрхийлсэн бөгөөд энэ оны эцэст худалдан авагчийг сонгох товтой байсан юм. Хэдий тийм боловч хэлэлцээ 2017 ондоо багтаан дахин сэргэх магадлал бага байгааг ажиглагчид онцолж байна.


www.bloombergtv.mn