Ard Holdings
by

“TOSHIBA” КОМПАНИ “BAIN CAPITAL”-ИЙГ СОНГОВ 2017-09-18


Японы “Toshiba" компани чип үйлдвэрлэлийн бизнесээ “Bain Capital” болон “SK Hynix” компаниудаас бүрдэх хөрөнгө оруулагчдад худалдахаар шийдвэрлэсэн байна. Мөн “Apple” компани “Bain Capital”-ийн худалдан авалтад гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар ярилцаж байгааг эх сурвалж мэдээллээ. “Toshiba” компани чип үйлдвэрлэлийн бизнесээ худалдаж хугацааг гурван удаа хэтрүүлжээ. Тиймээс ойрын хугацаанд худалдан авагчаа сонгохгүй бол ирэх оны гуравдугаар сард багтаан хэлцлийг эцэслэхэд бэрхшээлтэй болох юм байна.
http://www.bloombergtv.mn