by

“БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?” – “АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ”-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГ 2018-04-15

Өнөөдрийн зочныг маань танихгүй хүн цөөн. Тэр бол нэгэн үе "Хасын” гэх нэрээр овоглогдож байснаа өдгөө “Ардын” гэгдэх болсон Чулууны Ганхуяг захирал юм. Биднийг өрөөнд нь ороход “Би ч энд тэнд олон ярилцлага өгсөн дөө. Надаас шинэ юм гарах болов уу” хэмээн даруухан угтсан түүнийг энэ ярилцлага манай уншигчдад шинээр нээн харуулна гэдэгт итгэж байна. Унгарт дээд боловсрол эзэмшээд Монголын Хөрөнгийн Биржээс ажлын гараагаа эхэлсэн Ч.Ганхуяг захирал өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хас банк, Тэнгэр Санхүүгийн Нэгдэл, Ард Санхүүгийн Нэгдэл зэрэг банк санхүүгийн томоохон байгууллагуудаас гадна Монголын Эдийн Засгийн Форум, CEO клуб, "Дуулиан 2020" ТББ, Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх "Улаанбаатар Глобал Шейперс Нийгэмлэг" зэрэг олон арван хэрэгцээт байгууллагыг санаачилж, олон зүйлд анхдагч болжээ.


Мөн Монгол Улсын Сангийн Дэд Сайдаар ажиллаж байсныг монголчууд мэдэх билээ. Маш залуудаа ихийг бүтээсэн, Монголын урдаа барьдаг банкируудын нэг тэрээр өдгөө олны хүч оломгүй далай гэдгийг харуулахаар асар том зорилготой “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” ХК-ийг байгуулан ажиллаж байна.
Тиймээс Ард Санхүүгийн Нэгдлээс биткойн, цахим мөнгийг сонирхогч хүмүүст зориулан "Цахим алт" ном гаргажээ. Номын талаар Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай цөөн хором ярилцлаа.

Цааш үргэлжлүүлэх