by

Steppe Gold: “Алтан Цагаан Овоо” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрлөө авсан 2018-06-29


Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Steppe Gold” компани "Алтан Цагаан Овоо" төслийн явцын талаар мэдээллээ. Тус компани төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх газрын зөвшөөрлөө авсан байна. Мөн Монголын тэргүүлэгч оператор компаниудтай хамтран ажиллахаар болсон төдийгүй замын бүтээн байгуулалт болон олборлолтын ажлын бэлтгэлээ хангаж эхэлж байгаагаа мэдээлэв. Энэхүү мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш 11 хувиар өссөн байна. “Steppe Gold” компани тавдугаар сард Торонтогийн Хөрөнгийн биржид IPO гаргаж, 25 сая канад доллар татан төвлөрүүлжээ. Хэдий тийм боловч арилжаагаа эхэлснээс хойш хувьцааных нь ханш 38 хувиар буурсан байна. Тус компани Монгол дахь Алтан Цагаан Овоо орддоо энэ онд 20 мянган метрийн өрөмдлөг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ онд багтаан анхны олборлолтоо эхлэхээр зорьж байгаа ажээ.


http://www.bloombergtv.mn