by

“SOUTHGOBI RESOURCES”-ИЙН ОЛБОРЛОЛТ 90 МЯНГАН ТОННООР БУУРЛАА 2014-08-22

2014-8-12 Нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор “SouthGobi Resources”-ийн олборлолт 14.1 хувиар буурсан ч, нүүрсний нийлүүлэлт нь нэмэгдсэн байна. Мөн чөлөө олгоод байгаа ажилчдынхаа чөлөөний хугацааг наймдугаарсарын эцэс хүртэл сунгахаар болжээ. “SouthGobi Resources” компанийн олборлолт энэ оны II улиралд 550 мянган тонн болж өмнөх улирлаасаа 90 мянган тонноор буурсан байна. Харин тайлант хугацаанд нийт 910 сая тонн нүүрс зах зээлд нийлүүлжээ. Оны эхний хагасын байдлаар тооцвол тус компани нийт 43.9 сая долларын алдагдалтай ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс 12.9 сая доллараар буурсан үзүүлэлт болсон байна.Үүнээс гадна Овооттолгойд олборлолт явуулж байгаа “SouthGobi Resources” компани Цагаан Толгойн ордыг өнгөрсөн улиралд худалдаж 1.3 сая долларын ашиг олсон талаар тайландаа онцоллоо. Өнгөрсөн сард “Turquoise Hill Resources” компани “SouthGobi Resources”-ийн 29.95 хувийг Хонгконгийн “National United Resources Holdings” компанид худалдахаар тохиролцсон бөгөөд үлдсэн 26 хувийн хувьцааг худалдахгүй гэж мэдээлсэн юм. Хөрөнгө босгох зорилгоо “SouthGobi Resources”-ийн хувьцаагаа худалдсан “Turquoise Hill Resources” компани өнөөдөр санхүүгийн тайлангаа танилцуулна.  http://bloombergtv.mn