by

“RIO TINTO” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭМЖЭЭГЭЭ БУУРУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ /2014-07-24 / 2014-07-30

“Rio Tinto” компани хөрөнгө оруулагчдын хандлага өөрчлөгдөж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ. “Жилийн өмнө зах зээл дээр хөрөнгө оруулалт зогсоох тухай голчлон ярьж байсан бол одоо хэтийн төлөвөө харж, тэнцвэрээ хадгалах бололцоо бий гэдгийг ойлгож эхэлсэн” гэж “Rio Tinto” компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш ярьжээ. “Оюутолгойн” хөрөнгө оруулагч “Rio Tinto” хийхээр төлөвлөж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээгээ бууруулж, 2014 онд 11 тэрбум доллар, 2015 онд найман тэрбум доллар болгохоор төлөвлөсөн байна гэж Блүүмбэрг Монголиагаас мэдээлсэн байна. Эх сурвалж: http://bloombergtv.mn/