by

RIO TINTO: АВСТРАЛИЙН ТӨМРИЙН ХҮДРИЙН ТӨСЛИЙН НЭМЭЛТ СУДАЛГААНЫ ТӨСВИЙГ БАТЛАВ 2017-05-30

2017-05-24
Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Prophecy Development" компани I улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд компанийн үйл ажиллагааны зардал 282.9 мянган канад доллар болж, жилийн өмнөхөөс 8 хувиар буурсан байна. 3 сарын эцсийн байдлаар компанийн бэлэн мөнгөний үлдэгдэл 52 мянган канад доллар болсон нь өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад 2.4 дахин нэмэгджээ. Тайлант хугацаанд компани хаалттай хүрээнд 49,999 ширхэг нэгж хувьцаа гаргаж, нэгж бүрийг нь 3 канад доллараар үнэлсэн. Мөн Канадад "Ванади"-ийн "Titan" ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч "Randsburg International Gold" компанийн эзэмшлийн 20 хувийг худалдаж авсан. Компани 2017 онд Улаан-Овоогийн нүүрсний ордын үйл ажиллагааг дахин эхлүүлэхээр төлөвлөж байгаатай холбоотойгоор боломжит хэрэглэгчдийн судалгааг хийж эхэлсэн юм. Мөн Монголын Засгийн газар Зэлтэрийн боомтын үйл ажиллагааг дахин нээх тал дээр идэвхтэй дэмжиж байгаа гэдгээ санхүүгийн тайландаа дурьджээ. "Оюу Толгой"-н хөрөнгө оруулагч "Rio Tinto" компанийн хувьд Австралийн баруун хэсгийн "Pilbara" дахь "Koo-Dai-Deri" төмрийн хүдрийн төслийн судалгааны ажилд 31 сая долларын төсөв баталлаа. Энэхүү судалгааг хийж дууссаны дараа төсөлтэй холбоотой шийдвэр гаргах юм байна. "Rio Tinto" өнгөрсөн 11 сард мэдэгдэл хийх үед бүтээн байгуулалтын ажлаа 2019 онд эхлүүлж, нийт зардал нь 2.2 тэрбум доллараар тооцогдож магадгүй гэж байсан юм.
www.bloombergtv.mn