Ard Holdings
by

QUALCOMM: АШИГ ОГЦОМ БУУРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА 2017-07-20

2017-07-20
Гар утасны чип үйлдвэрлэлээр тэргүүлэгч "Qualcomm" компани ашиг нь огцом буурах төлөвтэй байгааг мэдээллээ. Тус компанийн ашгийн гол эх үүсвэр болсон лицензийн салбар нэгжийн борлуулалт 47 хувиар буурах таамагтай байгаа юм. Энэ нь "Qualcomm"-ийн хамгийн том хэрэглэгч "Apple" компаниас авах төлбөр тасалдсантай холбоотой юм. Ийнхүү лицензийн борлуулалтын салбарын орлого багассанаар нийт борлуулалтын орлого 13 хувиар буурах төлөвтэй байна. "Apple" болон "Qualcomm" компаниудын лицензийн маргаан үргэлжилсээр байгаа юм. Мөн олон улсын хэд хэдэн Засгийн газар тус компанийн эсрэг монополийн хууль зөрчсөн гэж зарга мэдүүлээд байгаа ажээ. Харин "Qualcomm" компани хувьцаа эзэмшигчдийн байр суурийг урт хугацаандаа хамгаална гэдгээ мэдэгдсэн байна.


www.bloombergtv.mn