by

“NESTLE” КОМПАНИ “BLUE BOTTLE COFFEE”-ИЙН 68 ХУВИЙГ ХУДАЛДАЖ АВАВ 2017-09-18


“Nestle” компани АНУ-ын “Blue Bottle Coffee” компанийн 68 хувийг худалдаж авсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр үнийн дүн 420 гаруй сая ам.доллараар хэмжигдэж байгаа ажээ. “Nestle”-ийн шинэ Гүйцэтгэх захирал Марк Шнайдер энэ онд ийнхүү дөрөв дэх хэлцлээ хийж байна. Тэрбээр тус компанийн олон улсад өрсөлдөх чадварыг нэмэхийн тулд бүтэц, стратегид өөрчлөлт хийж эхлээд байгаа юм.
http://www.bloombergtv.mn