by

MOODY’S: МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ БУУРАХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА 2015-11-20

2015-11-13 “Moody's” агентлаг Монгол Улсын одоогийн B2 зээлжих зэрэглэлийг буурах эрсдэлтэй байгааг анхаарууллаа. Тус агентлагийн үзэж байгаагаар таваарын ханш унаж байгаагаас гадна төсвийн алдагдал нэмэгдэж, гадаад валютын нөөц буурч байгаа зэрэг нь зээлжих зэрэглэл буурах эрсдэлийг нэмэгдүүлжээ. Мөн Монгол Улс экспортын хувьд БНХАУ-ын зах зээлээс ихээхэн хамааралтай байгааг нэг том эрсдэл гэж үзсэн байна. Гадаад валютын албан нөөц бага түвшинд байгаагаас гадна, хоёр болон олон талт зээлдүүлэгчдийн санхүүжилтээс ихээхэн хамааралтай байгаа нь эрсдэлээс сэргийлэх боломжийг хязгаарлаж байна гэж “Moody's” үзжээ. www.bloombergtv.mn