Ard Holdings
by

“MONGOLIAN MINING CORPORATION”-ИЙН ОЛБОРЛОЛТ 428 ХУВИАР ӨСӨВ 2017-07-20

2017-07-19
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ийн олборлолтын гарц 6 сарын 30-наар эцэслэсэн санхүүгийн улиралд 428 хувиар өсөж, нүүрсний олборлолт нь 2.5 сая тоннд хүрсэн байна. Нийт олборлосон нүүрсний 2.3 саяыг угааж боловсруулжээ. Энэ нь жилийн дүнгээр 376 хувийн өсөлтийг илэрхийлж байгаа юм. Тус компанийн экспортын гол бүтээгдэхүүн болох угаасан хатуу коксжих нүүрсний гарц 1.1 сая тонн, борлуулалт 1.08 сая тонноор хэмжигдэж байна. Хагас жилийн дүнгээр нь харвал “Mongolian Mining Corporation” нийт 4.2 сая тонн нүүрс олборлож, 3.9 сая тонныг нь боловсруулжээ. Мөн хоёр сая тонн угаасан хатуу коксжих нүүрс боловсруулан гаргасны 1.9 сая тонныг нь борлуулсан байна.

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани өрөмдлөгийн ажлынхаа шинэчилсэн мэдээг танилцууллаа. Тус компанийн аравдугаар цооногт хийсэн өрөмдлөг 80 метрийн өргөнтэй порфирийн судалд хамаарах өндөр чанарын сульфидын судлыг илрүүлсэн байна. Тодруулбал, 128 метрийн гүнд 4.24 хувийн зэс, тонн хөрс тутамд 1.9 грамм алт, мөн 129 метрийн гүнд 22.1 хувийн зэс, тонн хөрс тутамд 8.27 грамм алт байгааг тогтоожээ.


www.bloombergtv.mn