by

“METRO” КОМПАНИ “JEAN COUTU GROUP”-ИЙГ 3.6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР ӨӨРИЙН БОЛГОЛОО 2017-10-04


Хүнсний жижиглэн худалдаа эрхлэгч Канадын “Metro” компани эмийн сангийн сүлжээ “Jean Coutu Group”-ийг 4.5 тэрбум канад доллар буюу 3.6 тэрбум ам.доллараар худалдаж авлаа. Мэдэгдэл гарсны дараа “Jean Coutu Group”-ийн хувьцааны ханш 2.1 хувиар өсөж, сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрчээ. Худалдан авалтын 3.2 тэрбум ам.долларыг бэлэн мөнгөөр үлдсэн 25 хувийг “Metro”-ийн хувьцаагаар хийх юм байна. Өөрөөр хэлбэл “Jean Coutu Group”-ийн хувьцаа эзэмшигчид “Metro”-ийн 11 хувийг эзэмшинэ гэсэн үг ажээ.
http://www.bloombergtv.mn