by

MEC: “SHIN JIAN LU DI VAN” НҮҮРС ОЛБОРЛОХ, АЧИХ, ТЭЭВЭРЛЭХ АЖЛЫГ ХАРИУЦНА. /2014-07-29/ 2014-08-04

“Mongolia Energy Corporation” Хөшөөтийн нүүрсний уурхайд олборлолт хийх туслан гүйцэтгэгчээр “Shin Jian Lu Di Van” компанийг сонгосон байна. “Shin Jian Lu Di Van” компани нь нүүрс олборлохоос гадна ачих, тээвэрлэх ажлыг хариуцна гэж “Mongolia Energy Corporation”-ээс мэдээллээ. Тус компанийн хувьд Хөшөөтийн ордын олборлолтыг III улиралд эхлүүлж, IV улиралд нүүрсээ экспортлохоор төлөвлөжээ. Экспортын үйл явцад Хөшөөтийн ордод байрлах хуурай аргаар нүүрс боловсруулах үйлдвэр болон Шинжан дахь угаах үйлдвэрийн үйл ажиллагаа нөлөөлж байгаа гэдгийг “Mongolia Energy Corporation” мөн онцолжээ. Одоогийн байдлаар тус компанийн нүүрс хуурай аргаар баяжуулах үйлдвэрийнх нь бүтээн байгуулалтын ажил дуусаад байгаа юм. Хөшөөтөд хийх олборлолтоос хамаарч үйлчилгээний төлбөрөө олгохоор гэрээ байгуулсан байна. Гэхдээ урьдчилсан тооцооллоор 2014 онд “Shin Jian Lu Di Van”-д 1.7 сая долларын төлбөр төлж магадгүй гэж “Mongolia Energy Corporation”-оос мэдээллээ. Эх сурвалж: http://bloombergtv.mn