by

MEC: ШИНЖАН РУУ “TAKESHIKEN”-ЭЭС ӨӨР БООМТООР ТҮҮХИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЖ БАЙНА 2017-05-24

2017-05-23
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” Шинжаны “Takeshiken” боомтын аюулгүй төхөөрөмжийн техникийн нөхцөлийг эцэслэн гаргасан эсэхийг хүлээж байгаа гэдгээ мэдэгдлээ. Энэ хооронд тус компани тавдугаар сарын 16-наас эхлэн хоёр долоо хоногийн турш Шинжан руу өөр боомтоор түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрөл авсан байна. Энэхүү түр зохицуулалтын хүрээнд тус компани 30 мянган тонн боловсруулаагүй коксжих нүүрс борлуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Эргэн сануулахад, “Mongolia Energy Corporation” Ховд аймгийн нутагт байрлах Хөшөөтийн уурхайн ажлаа түр зогсоогоод байна. Тус компани БНХАУ-ын Шинжан Уйгурын Автономит бүсийн баруун хойд хилийн “Takeshiken” боомтоор нүүрс экспортолдог. Гэхдээ энэхүү боомтын дэд бүтцийг сайжруулахын тулд түүхий нүүрсний импортод түр хязгаарлалт тавих шийдвэрийг БНХАУ-ын тал гаргаад байгаа юм.
www.bloombergtv.mn