by

“KEPCO” КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГУУЛАХ ЭРХ АВЛАА /2014-07-28/ 2014-07-30

БНСУ-ын эрчим хүчний хамгийн том нийлүүлэгч компани болох “KEPCO” Монгол Улсад дулааны цахилгаан станц байгуулах, үйл ажиллагаа явуулах эрх авсан талаар тус компанийн зүгээс мэдэгдлээ. Тус компанийн төлөөлөгчид Монгол Улсын эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах ажилд оролцохоор болсноос хойш гурван сарын дараа Эрчим хүчний яамтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. Гэхдээ одоогийн байдлаар хоёр тал албан ёсны хэлцлийг хэзээ үзэглэж, төслийн бүтээн байгуулалтын ажлыг хэдийгээр эхлэх нь тодорхойгүй байгаа юм. “KEPCO” компани дэлхийн  20 оронд 40 орчим атомын болон дулааны цахилгаан станц барьж байгуулсан туршлагатай талаар Блүүмбэрг Монголиа мэдээлсэн байна. Эх сурвалж: www.bloombergtv.mn