by

Танилцуулга

Ард Санхүүгийн Нэгдэл буюу Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй манлай компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувь нийлүүлэгчдийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз (Монет Капитал), Ард Актив, Ард Капитал Менежмент болон Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) багтаж байна.


Эрхэм Зорилго

Ашиг болон эрсдэлийн хэтийн харьцааг тэнцвэртэй барьснаар хөрөнгө оруулалтын өгөөжийг хамгийн өндөр түвшинд хүргэх бодлогыг чиглэл болгон ажиллана.

Алсын Хараа

Бид хөрөнгө оруулагчид болох ард иргэдийнхээ санхүүгийн өгөөжийг дээдлэх бодлогыг баримталдаг Үндэсний хамгийн хүчирхэг санхүүгийн нэгдэл компани байхыг зорьж ажиллана.


Түүх

Анх 2000 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон АНУ-ын Мэрси Корпс төрийн бус байгууллагаас ХасБанкны ажиллагсад болон байгууллага, түүний хувь нийлүүлэгчдийн урт хугацааны ашиг сонирхлыг нийцүүлэх, бизнес санхүүгийн салбарт оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн ХасБанкны нийт ажиллагсдад зориулан 600 сая төгрөгийг ажиллагсдын хувьцаа эзэмшүүлэх санд хандивлах шийдвэрийг гаргасан юм.

Улмаар ХасБанкны ажиллагсад тус сангаас олгогдсон хувьцааны үнэ цэнийг өсгөх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх зорилгодоо нэгдэн өөрийн хувьцаагаа ХасБанкны толгой компани болох XAC-GE ХХК-ийн хувьцаагаар солих байдлаар хөрөнгө оруулалт хийсэн болно.

XAC-GE ХХК нь тухайн үеийн удирдлагын шийдвэрийн дагуу ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК болж өөрчлөгдсөн бөгөөд банк, даатгал, лизингийн үйлчилгээ үзүүлдэг томоохон санхүүгийн компаниудын нэгдэл болж өргөжсөн юм.

Манай компани нь 2005 оны 9 дүгээр сард ХасБанкны үүсгэн байгуулагч гүйцэтгэх удирдлагын санаачлагаар “Employee Investment Trust” буюу ИАйТи ХХК нэртэйгээр байгуулагдсан бөгөөд ажиллагсад болон удирдлага банкныхаа бодлогод нэгдмэл байр суурьнаас оролцох үүднээс банкны нийт ажиллагсадын хувьцааг татан төвлөрүүлж, Монголын анхдагч институционал хөрөнгө оруулагчийн үндэс суурийг тавьсан түүхтэй.

ИАйТи нь 2005 онд үүсгэн байгуулагдах үедээ нийт 1.2 сая төгрөгийн өмч бүхий дүрмийн сантай, 10 хувьцаа эзэмшигчтэй байсан бол 2015 оны жилийн эцсийн байдлаар 600 орчим хувьцаа эзэмшигчтэй, 35.6 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болж өргөжсөн байна. Анхны хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгийг олон зуу дахин өсгөж чадсан амжилтаар бид энэхүү шинэ үеийн хуудсыг нээж байна.

2013 онд манай гол хувь нийлүүлэгчид шинэ стратегийн зорилгоо тодорхойлж, энэхүү стратегийнхаа хүрээнд арилжааны банк, брокер дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх, хөрөнгө оруулалтын сан, даатгал болон бусад санхүүгийн үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх компаниудын нэгтгэл болж, Ард Санхүүгийн Нэгдэл гэх нэрэн дор үйл ажиллагаагаа явуулах түүхэн шийдвэрийг гаргасан юм.

Шинээр тогтоосон алсын харааныхаа хүрээнд бид 2013 онд Ард Кредит, Ард Даатгал компаниудад эхний хөрөнгө оруулалтыг хийж, Ард Активыг шинээр эмхлэн байгуулж, Ардын хөгжлийн түншлэлийг бий болгож ажиллаж ирлээ.

Монгол хүн бүтээсэн баялгийнхаа эзэн суух ёстой гэдэг итгэл үнэмшилдээ хөтлөгдөн ажилласан сүүлийн жилүүдийн ажлын үр дүн гарч Ард Санхүүгийн Нэгдэл ХХК нь 2015 оны сүүлээр хэлбэрээ өөрчлөн хаалттай хувьцаат компани болж бүртгүүлж чадлаа.

  • 12 дугаар сарын 21-ний өдөр – Ажиллагсдын хувьцааны сангаас 10,000,000 төгрөгийн 10,000 ширхэг энгийн хувьцаа гаргажээ.
  • 10 дугаар сарын 25-ны өдөр – ТУЗ-ийн анхны хурал болж Б. Дэлгэржаргал, А. Батболд, Б. Туул, Г. Цогбадрах, Н. Энхсайхан нарын бүрэлдэхүүнтэй ТУЗ-ийг байгуулж, ТУЗ-ийн даргаар Б. Дэлгэржаргал ажиллаж эхэллээ.
  • Ажилчдад шинээр хувьцаа эзэмшүүлэх журам батлагдав.
  • 1 дүгээр сарын 6-ны өдөр – Д. Амарбаясгаланг Гүйцэтгэх захирлаар томиллоо.
  • 2006 оны эцсээр 477,857 ширхэг гаргасан хувьцаатай, хувьцаа эзэмшигчдийн тоо 242 болов.
  • 2 дугаар сарын 21-ний өдөр – Тэтгэврийн сангийн үйлчилгээг санаачлан ХасБанк, ТСН-ийн ажиллагсдын Тэтгэврийн данс, сангийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлж, тус төрлийн үйлчилгээгээр Монголд анхдагч болж чадсан билээ.
  • 5 дугаар сарын 1-ний өдөр – Л. Соронзонболдыг Гүйцэтгэх захиралаар томилов.
  • 6 дугаар сарын 13-ны өдөр – ТУЗ-ийн хурлын шийдвэрээр мэдээлэл, технологийн шийдэл, программ хангамж боловсруулах, үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх, сургалт явуулах үйл ажиллагаатай компанийг ТэнГэр Системс нэрийн дор 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулав.
  • 8 дугаар сарын 30-ний өдөр – Б. Ганбатыг Гүйцэтгэх захирлаар томилов.
  • 9 дүгээр сарын 26-ны өдөр – Техник Технологийн Коллеж буюу одоогийн Техник Технологийн Дээд Сургууль (хөрөнгө оруулалт хийх шийдвэрээр)-ийн хувьцааг худалдан авч 28 хувийн хувьцаа эзэмшигч болов.
  • 10 дугаар сарын 19-ний өдөр – Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Хонхор хорооллын орчимд баригдаж буй Ургах Наран хорооллыг барих ажлын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй “BSP” ХХК-тай хамтран ажиллах шийдвэр гаргав.
  • 12 дугаар сарын 18-ны өдөр – “Прайм Женерал Даатгал” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувийг худалдаж аван Петровис ХХК-тай хамтран ажиллаж эхлэв.
  • 12 дугаар сарын 25-ны өдөр – Дорнод аймагт үйлдвэр үйлчилгээний зориулалт бүхий 500м2 газрыг худалдаж авхаар болов.
  • 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тус Компани нь ХАС-ГЭ ХХК-д 12 хувь, Грассрүүтс ХХК-д 35 хувь, АгЗам Хаст ХХК-д 30 хувь, Техник Технологийн Коллеж ХХК-д 28 хувь, Тэнгэр Системс ХХК-д 100 хувь эзэмшиж байв.
  • 1 дүгээр сарын 6-ны өдөр – ХасБанкнаас 2006 оноос жил бүр зохион байгуулдан Дуулиан 2020 тэмцээнд 11 дүгээр сургуулийн баг тамирчдыг ивээн тэтгэж оролцохоор болов.
  • 6 дугаар сарын 16-ны өдөр – ИАйТи Капитал Менежмент ХХК-иас хувьцааг нэмж гаргах болон шинэ хөрөнгө оруулагчдад хувьцаа худалдахыг зөвшөөрөх тухай, мөн нэмж хувьцаа гаргасантай холбогдуулан улсын бүртгэлд холбогдох өөрчлөлтийг бүртгүүлэх тухай шийдвэр гарлаа.
  • 7 дугаар сарын 9-ний өдөр – Хувь нийлүүлэгчдийн хурал болж, нийт хувьцааны 52 хувийг эзэмшигч 35 хувь нийлүүлэгчид оролцож санхүү болон үйл ажиллагааны тайланг батлав.
  • 7 дугаар сарын 24-ний өдөр – ИАйТи ХХК нь ТСН-ийн хувьцааг эзэмших EIT Capital Management ХХК (ИСиЭм)-ийг тусгайлан байгуулах шийдвэрийг гаргаж, тус компаниар дамжуулан д гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оруулахаас гадна ТэнГэрийн хувьцааг нэмж авах хөрөнгө санхүүг амжилттай босгож ирсэн бөгөөд өөрөө тус компанийн менежментийг нь хийж ирсэн юм. ИСиЭм ХХК-ийг үүсгэн байгуулснаар ИАйТи ХХК-ийн хувьцааны үнэ цэнийг үлэмж өсгөлөө.
  • 7 дугаар сарын 24-ний өдөр – ИСиЭм ХХК-ийг үүсгэн байгуулж ИАйТи ХХК-ийн хувьцааны үнэ цэнийг өсгөв.
    12 дугаар сарын 19-ний өдөр – Хөрөнгө оруулалт, эх үүсвэрийн удирдлагын бодлогыг ТУЗ-өөс батлав.
  • 3 дугаар сарын 11-ний өдөр – ТУЗ-ийн бүрэлдэхүүнд Ч. Ганхуяг, А. Батболд, Л. Төр-Од нарыг гишүүнээр томилов.
  • 3 дугаар сарын 11-ний өдөр – Хяналтын Зөвлөлийн гишүүдээр С. Дауренбек, Ж. Мөнхсайхан, Г. Зул, Б. Оюунгэрэл, Г. Эрдэнэбаяр нарыг томилов.
  • 4 дүгээр сарын 17-ны өдөр – ТУЗ-ийн дэргэд дотоод аудит буюу дотоод хяналтын нэгж байгуулан дотоод аудитын нэгжийн даргаар Л. Төр-Од, гишүүдээр С. Дауренбек, Г. Эрдэнэбаярыг томилов.
  • 10 дугаар сарын 26-ны өдөр – Брокер, диллер, андеррайтер, хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монет Капитал ХХК-д хөрөнгө оруулалт хийв.
  • 5 дугаар сарын 27-ны өдөр – ИАйТи ХХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалттай, Тэтгэврийн сангийн үйлчилгээг дагнан хэрэгжүүлэх зорилготой, МТНД (Монголын Тэтгэврийн Нэрийн Данс) ХХК-ийг үүсгэн байгуулж, тэтгэврийн дансыг тус сангийн үйл ажиллагаанд шилжүүлэн өглөө.
  • 3 дугаар сарын 17-ны өдөр – Прайм Женерал Даатгал ХХК дахь эзэмшлийн хувьцааг ТСН-д худалдав.
  • 4 дүгээр сарын 16-ны өдөр – Охин компани байгуулах тухай шийдвэр гарч, 100 хувийн хөрөнгө оруулалттай Монголын Тэтгэврийн Нэгдсэн Данс ХХК-ийг байгуулав.
  • 7 дугаар сарын 5-ний өдөр – ИАйТи ХХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалттай охин компаниар Арвай Капитал ХХК-ийг үүсгэн байгуулав. Арвай Капитал ХХК нь Хөрөнгө оруулалтын мэдээлэл, Хөрөнгө оруулалтын зөвлөгөө, Санхүүгийн сургалт, Бизнесийн зөвлөгөөний үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан байна.
  • 7 дугаар сарын 30-ны өдөр – Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Сити Центр барилгад 170,44 м2 талбайтай оффис худалдан авлаа.
  • 12 дугаар сарын 1-ний өдөр – ТТК -ийн дүрмийн сангийн 12 хувийг нэмж худалдан авснаар нийт 40 хувийг эзэмших болсон.
  • 1 дүгээр сарын 24-ний өдөр – ИАйТи Капитал Менежмент ХХК-ийн хувьцааг Blue Orchard Equity Fund-аас худалдан авав.
  • ИСиЭм ХХК-аар дамжуулан ТСН-д эзэмших хувиа нэмэгдүүлсээр байсан бөгөөд 2011 оны 03 дугаар сарын 30-нд Ронок-с ИСиЭм-ийн хувьцааг худалдан авлаа.
  • 3 дугаар сарын 1-ний өдөр – ТУЗ-ийн хурлын шийдвэрээр Намсрай Актив ХХК-ийн хувьцааг худалдан авхаар болов.
  • 3 дугаар сарын 30-ны өдөр – ИСиЭм ХХК-д МАК, Моннис, МСиЭс Холдинг ХХК-ийг хөрөнгө оруулагчаар татан оруулж ирэв.
  • 4 дүгээр сарын 20-ний өдөр – ТТК дахь хувь эзэмшлээ 10 хувиар нэмэгдүүлж, 50 хувийн хувьцаа эзэмшигч боллоо.
  • 9 дүгээр сарын 16-ны өдөр – ТУЗ-ийн тогтоолоор А.Батболдыг Ерөнхий захиралын албан тушаалд томилов.
  • 12 дугаар сарын 25-ны өдөр – Монет Капитал ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьцааг ИАйТи ХХК-ийн хувьцаагаар солилцон, Монет Капитал ХХК-д 100 хувийн эзэмшилтэй боллоо.
  • 12 дугаар сарын 25-ны өдөр – ТУЗ-ийн хурлаар Монет Капитал ХХК-ийн хувьцааг ИАйТи ХХК-ийн хувьцаагаар солилцон Монет Капитал ХХК-ийг 100 хувь тус компанийн охин компани болгох зорилгоор нэмж хувьцаа гарган Монет Капиталын хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлэхийг зөвшөөрөв.
  • 12 дугаар сарын 26-ны өдөр – ТУЗ-ийн хурлаар Номын Хишиг ХХК-ийн дүрмийн сангийн 20 хувийг худалдах авах шийдвэр гарав.
  • 12 дугаар сарын 26-ны өдөр – Номын Хишиг ХХК-ийн дүрмийн сангийн 20 хувийг худалдан авах шийдвэр гарав.
  • 4 дүгээр сарын 28-ний өдөр – Монголын томоохон компаниудын нэг болох МАК ХХК-ийг стратегийн хөрөнгө оруулагчаар татан оруулав.
  • 6 дугаар сарын 29-ний өдөр – МСиЭс Холдинг ХХК-ийг хөрөнгө оруулагчаар оруулав.
  • 9 дүгээр сарын 7-ны өдөр – ТУЗ-ийн хурлаар Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргыг томилох тухай шийдвэр гарч М. Сэргэлэнг ТУЗ-ийн даргын албан тушаалаас чөлөөлж, Ч.Ганхуягийг томилов.
  • 12 дугаар сарын 6-ны өдөр – Луна энд Луна ХХК-ийг хөрөнгө оруулагчаар татан орууллаа.
  • 12 дугаар сарын 17-ны өдөр – ЮуБиАйЖи ХХК, Ронок Лимитед зэрэг нь Монет Капитал ХХК-д эзэмшиж байсан хувьцаагаа ИАйТи ХХК-ийн хувьцаагаар сольж томоохон хөрөнгө оруулагчдын нэг боллоо.
  • 12 дугаар сарын 26-ны өдөр – Стратегийн чиглэлд өөрчлөлт оруулсны дараа Намсрай Актив ХХК, Ай Консепт ХХК-иудын дүрмийн сан дахь (EIT) ИАйТи ХХК-ийн эзэмшлийн тус бүр 50 хувийг гүйцэтгэх удирдлагад нь худалдах санал тавьж худалдан, холбогдох гэрээ хэлцлийг баталгаажууллаа.
  • 4 дүгээр сарын 23-ны өдөр – Траско ХЗХ-г шилжүүлэн авч, үйл ажиллагааг жигдрүүлэв.
  • 4 дүгээр сарын 10-ны өдөр – Ж. Оюунгэрэл ТУЗ-ийн гишүүнээр нэгдлээ.
  • 6 дугаар сарын 30-ны өдөр – МАК, Ронок нарын ИСиЭм дэх хувьцааг тусгаарлан ТСН-д шууд хувьцаа эзэмшүүллээ.
  • 10 дугаар сарын 4-ний өдөр – С. Гэрэлтуяаг ТУЗ-ийн гишүүнээр томиллоо.
  • 10 дугаар сарын 31-ний өдөр – МТНД ХХК-д төвлөрүүлсэн Тэтгэврийн сангаас ТСН-ийн 2000 орчим ажилчдын нэрийн дансанд төвлөрсөн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг ТСН-д буцаан бүрэн шилжүүлж өглөө.
  • 10 дугаар сарын 31-ний өдөр – Аполло Вентурс ХХК -нь шинээр орж ирэн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг боллоо.
  • 7 дугаар сарын 16-ны өдөр – Тэнгэр Системс ХХК -нь Right Banker банкны удирдлагын програмын эрхийг шилжүүлэн авч, хөдөөгийн хадгаламж зээлийн хоршоодод нэвтрүүлэх, хамрах хүрээг өргөтгөх ажлыг гардан хийхээр тогтов.
  • 8 дугаар сарын 1-ний өдөр – ТУЗ-ийн хурлаар 100 хувийн хөрөнгө оруулалттай МТНД ХХК-ийн ИАйТи Капитал Менежмент ХХК-д эзэмшиж байгаа хувийг Монголиан Файнэншил Сервисиз компанид худалдах шийдвэр гарсан байна.
  • 10 дугаар сарын 24-ний өдөр – ИСиЭм ХХК-д эзэмшиж буй хувьцаанаас 27,57 хувь болох 1,214,357 ширхэг (ТСН-ийн 2,77 хувь) хувьцааг Монголиан Файнэншил Сервисиз-д худалдав.
  • 10 дугаар сарын 24-ний өдөр – ТУЗ-ийн хурлаар ИАйТи Капитал Менежмент ХХК-д эзэмшиж буй хувьцаанаас 27.57 хувь буюу Тэнгэр Санхүүгийн Нэгдэлд шууд бусаар эзэмшиж буй 2.77 хувийг Монголиан Файнэншил Сервисизд худалдахыг зөвшөөрсөн байна.
  • 12 дугаар сарын 19-ний өдөр – Хурлаар ИАйТи Капитал Менежмент ХХК-ийг татан буулгах шийдвэр гарсан байна.
  • 12 дугаар сарын 26-ны өдөр – Хувьцаа эзэмшигчидийн хурлын тогтоолоор Ард Даатгал ХХК-ийн 33.0 хувь, Ард Кредит ХХК-ийн 50 хувийг худалдан авахыг зөвшөөрч, Ард Санхүүгийн Нэгдэл нэрэн дор үйл ажиллагаа явуулах шийдвэр гарлаа.
  • 12 дугаар сарын 27-ны өдөр – Шинээр баримтлах стратегийн хүрээнд брокер диллер, хөрөнгө оруулалтын зөвлөх, хөрөнгө оруулалтын сан, даатгал, санхүүгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх ажиллагаа үзүүлдэг компаниудыг нэгтгэсэн Ард Санхүүгийн Нэгдэл нэрийн доор үйл ажиллагаа явуулах түүхэн шийдвэр гаргаж Ард Даатгал ХХК-ийн 33.0% , Ард Кредит ХХК-ийн 50%-ийг худалдан авч, Интер Групп Интернэйшнл ХХК нь ИАйТи ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр орох гэрээнд гарын үсэг зурлаа.
  • 1 дүгээр сарын 8-ны өдөр – ТУЗ-ийн шийдвэрээр BDO Аудит ХХК-ийг сонгон аудитын ажлын гэрээ байгуулахыг зөвшөөрлөө.
  • 1 дүгээр сарын 9-ний өдөр – Компанийн мэдээлэл технологи, маркетинг сурталчилгаа талыг хариуцан ажиллах компаниар Уайлд Дижитал ХХК-ийг сонгон, хамтран ажиллах гэрээ байгуулав.
  • 2 дугаар сарын 10-ны өдөр – Траско ХЗХ нь нэрээ Ард Актив ХЗХ болгон өөрчилж, тус хоршоонд ИАйТи ХХК нь гишүүнээр элслээ.
  • 3 дугаар сарын 31-ний өдөр – ТУЗ-ийн дэргэд Хөрөнгө оруулалтын хороо, Шагнал урамшуулал, засаглал болон нэр дэвшүүлэх хороо, Эрсдэл санхүүгийн хороо, Аудитын хороог байгууллаа.
  • 4 дүгээр сарын 5-ны өдөр – АРД Санхүүгийн Нэгдэлийн тамирчин Лхагвадорж Улаанбаатар хотын Бодибилдингийн тэмцээнд 65 кг-д өрсөлдөж хүрэл медаль хүртэв.
  • 4 дүгээр сарын 11-ний өдөр – АРД Санхүүгийн Нэгдэлийн тамирчин Э.Содномпилжээ Дубай хотод болсон Пауэрлифтингийн тэмцээнд амжилттай оролцож 7 дугаар байр эзлэн 2016 оны олимпод оролцох эрхээ авлаа.
  • 4 дүгээр сарын 28-ны өдөр – Интер группийн төлөөлөл П. Батбаяр, МАК ХХК-ийн төлөөлөл Т. Тэлмэн, ЮуБиАйЖи ХХК-ийн төлөөлөл Л. Жавзмаа нар ТУЗ-ийн гишүүнээр ажиллахаар боллоо.
  • 4 дүгээр сарын 28-ны өдөр – Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдаж, 2013 оны ажлаа дүгнэж, санхүүгийн тайланг батлав.
  • 1 дүгээр сарын 14 – Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн ээлжит хурал болов.
  • 1 дүгээр сарын 27 – Ард Санхүүгийн Нэгдлийн охин компани ҮЦК “Монет Капитал” нэрээ “Ард Секюритиз” болгон өөрчилснийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос батлав.
  • 1 дүгээр сарын 31-ний өдөр – Ард Санхүүгийн Нэгдлийн баг бүрэлдэхүүн Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллаж, “Хас Баяжих” хоршооны хуралд танилцуулга хийв.
  • 1 дугээр сар – Монголын пара пауэрлифтингийн тамирчин Э.Содномпэлжээг БНСУ-ын Инчеон хотод зохион байгуулагдсан Азийн аврага шалгаруулах тэмцээнд оролцоход нь дэмжиж ажиллав.
  • 2 дугаар сар – Ард Санхүүгийн Нэгдлийн оффис шинэ байранд нүүж оров.
  • 3 дугаар сарын 23-ны өдөр – Ард Санхүүгийн Нэгдэл Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй ХАА-н салбарт үйл ажиллагаа явуулдаг Жинст Увс ХК-ийн нийт гаргасан хувьцааны хяналтын багц болох 84.6 хувь буюу 45,028 ширхэг хувьцааг хуульд заасан хугацаанд багтаан блок арилжаагаар худалдан авлаа. 
  • 2 дугаар сарын 27-ны өдөр –  МУСТА, жүжигчин Р.Анхнямын тоглосон “Чонон сүлд” уран сайхны киног Монголд гаргах эрхийг авахад туслаж, Монгол дахь нээлтийг нь ивээн тэтгэв.
  • 4 дүгээр сарын 2-3-ны өдрүүд – Монголын Эдийн Засгийн Форумын 5 дахь удаагийн чуулганд ивээн тэтгэгчээр оролцлоо.
  • 5 дугаар сарын 1-ний өдөр – Ард Санхүүгийн Нэгдлийн хувь нийлүүлэгчдийн ээлжит хурал боллоо.
  • 5 дугаар сар – Улаанбаатар хотын Худалдааны танхимыг үүсгэн байгуулалцаж, Удирдах Зөвлөлийн гишүүнээр Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг сонгогдов.
  • 5 дугаар сар – Porsche World Roadshow in Mongolia арга хэмжээг Ард Даатгал ХХК-тай хамтран дэмжив.
  • 5 дугаар сар – Ардынхан “Дуулиан 2015” сонирхогчдын хөлбөмбөгийн тэмцээнд оролцов.
  • 6 дугаар сар – Швейцарь улсын АДВЕК сангийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Бруно Рашле Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигч болов.
  • 6 дугаар сарын 10-ны өдөр – Ардын ажилчид “Найрсаг Улаанбаатар” нийтийн марафон гүйлтэнд хамт олноороо оролцлоо.
  • 6 дугаар сар – Нийслэлийн 29 дүгээр дунд сургуулийн сурагчдад хүүхдийн баярын бэлэг гардуулав.
  • 7 дугаар сар – “BCM 2015” хөлбөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэв.
  • 7 дугаар сарын 9-ний өдөр – “Шөнийн Музей” хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейд зохион байгуулагдсан “Хөсөгтөн” хамтлагийн тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллав.
  • 8 дугаар сарын 2-ны өдөр – Монголд анх удаа зохион байгуулагдсан Эндюрокроссын улсын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр оролцлоо.
  • 8 дугаар сарын 18-ний өдөр – ОУХМ О.Жавзмааг 2015 оны Жүдо бөхийн ДАШТ-нд оролцоход нь дэмжиж ажиллав.
  • 8 дугаар сарын 31-ний өдөр – Хувьцаа эзэмшигч Бруно Рашле Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдлоо.
  • 9 дүгээр сарын 2-5-ны өдрүүд – Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг Япон улсад зохион байгуулагдсан “G1 Summit” хуралд панелистаар оролцов.
  • 9 дүгээр сарын 10-ны өдөр –  Гарааны бизнесийг ажлын газраар хангаж, менежментээр тусалдаг “Ард Бизнес Үйлдвэр” АСН-ийн оффисын байранд шинээр нээгдлээ.
  • 10 дугаар сарын 2-5-ны өдрүүд – Хөдөөгийн Бичил Санхүүгийн Хөгжлийг Дэмжих Холбоотой хамтран Баруун бүсийн чуулга уулзалтыг Баян-Өлгий аймагт зохион байгуулав.
  • 10 дугаар сарын 10-ны өдөр – АСН “1000₮” сайн үйлсийн аянд нэгдлээ.
  • 10 дугаар сарын 23-ны өдөр – АСН-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Орос-Монголын хамтарсан 3 дугаар дунд сургууль”-ийн сурагчдад монгол гэр гардуулж, нэр төрийн тухай ярилцав.
  • 11 дүгээр сарын 7-ны өдөр – АСН-ийн  удирдлагын багийн 15 ажилтан “Компанийн засаглал” сургалтанд сууж, итгэмжлэгдсэн сертификаттай болов.  
  • 11 дүгээр сарын 11-ний өдөр – Оюу Толгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Эндрью Вудлей АСН-ийн хөрөнгө оруулалттай ТТДС дээр айлчиллаа.
  • 11 дүгээр сарын 23-ны өдөр – Ард Санхүүгийн Нэгдэл хаалттай Хувьцаат компани боллоо.
  • 11 дүгээр сарын 30-ны өдөр – ТУЗ-ийн ээлжит хурал боллоо. Хувьцаа эзэмшигчдэдээ гэрчилгээг нь гардуулж эхэллээ.
  • 12 дугаар сарын 3-ны өдөр –  Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвтэй гэрээ байгуулан, хамтран ажиллаж эхлэв.
  • 12 дугаар сарын 6-ны өдөр – АСН-ийг олон нийтэд танилцуулах арга хэмжээг Тэнгис кино театрт зохион байгуулав. Охин компаниуд нэгдсэн зохион байгуулалтан дор оролцов.
  • 12 дугаар сарын 10-ны өдөр – Монголын пара цанын шигшээ багийн тамирчин Б.Ганболдын ДАШТ, Пара Олимпод бэлдэж, оролцоход нь туслалцаа үзүүлэхээр болов.
  • 12 дугаар сарын 19-ний өдөр – Монгол Улсын болон ОХУ-ын Буриад улсын гавьят жүжигчин Г.Ариунбаатарын “Монгол Сонгодог 2” тоглолтын ивээн тэтгэгчээр ажиллав.  
  • 12 дугаар сарын 25-ны өдөр – Бизнес мэдээний цахим портал richtopia.com-оос гаргадаг “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 500 Гүйцэтгэх захирал (CEO)” жагсаалтын 241 дүгээр байранд Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн нэр бичигдлээ.  
  • 1 дүгээр сар – ТэнГэр Санхүүгийн Нэгдэл дэх үлдсэн 4.26 хувиа арилжаалах ажил дүгнэгдэж, арилжааны дүн болох 12.4 тэрбум төгрөг бүхлээрээ манай дансанд орж ирэв. Монгол Улсын Засгийн Газраас зарласан Монгол Шуудан Компанийн хувьчлалд амжилттай оролцож 3.3 тэрбум төгрөгөөр бид тус компанийн 17.38 хувийг Монголын Хөрөнгийн Биржийн арилжаагаар худалдаж авлаа. Нэгж хувьцааны хувьчлалын үнэ 185 төгрөг байсан бол 12 дугаар сарын эхээр 340 төгрөг хүрсэн байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХХК нь 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 560 хүний үүсэл санаачлагаар байгуулагдсан ба Монголд анх удаа “crowdfunding” аргыг ашиглан олон нийтийн оролцоотой арилжааны банк байгуулах зорилгоор үүсгэн байгуулагдсан мэргэжлийн санхүү, хөрөнгө оруулалтын компани бий болсон юм.
  • 2 дугаар сар – Санхүүгийн Зохицуулах Хорооны шийдвэрээр Ард Менежмент ХХК тусгай зөвшөөрлөө авснаар анх төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болов.
  • 5 дугаар сар – Ард Даатгал ХХК-йн 55.31 хувийн хувьцаа эзэмшигч Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь компанийн бусад хувьцаа эзэмшигчдээс хувьцааг нь худалдан авч, өөрийн эзэмшиж буй хувийг  нэмэгдүүлэн 83.03-д хүргэсэн.
  • 6 дугаар сар – Ард Санхүүгийн Нэгдэл ХК- нь Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй, 1991 оноос тасралтгүй 25 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа анхдагч үнэт цаасны компаниудын нэг болох Алтан Хоромсог ҮЦК ХХК-ийг худалдан авч, Ард Санхүүгийн Нэгдэлд нэгтгэсэн.
  • 9 дүгээр сар – Ард Санхүүгийн Нэгдэл болон иргэн Х.Батхишиг Монгол Шуудан ХК-ийн цаашдын хөгжлийн стратеги, алсын хараан дээр санал нэгдэж, хамтын ажиллагаагаа дараачийн шатанд гаргах зорилгоор хэлэлцээр хийсний үр дүнд Ард Санхүүгийн Нэгдэл Монгол Шуудан ХК-ийн 13 хувийг нэмж авах гэрээг байгууллаа. Уг хэлцлийн дараа Ард Санхүүгийн Нэгдэл нь Монгол шуудангийн 31 хувийг эзэмшиж байна.
  • 12 дугаар сар – Швейцарийн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг Бруно Рашле нэмж 600,000 долларын хөрөнгө оруулалт хийв. Ард Санхүүгийн Нэгдэлийн ТУЗ 12 сарын 3-ны өдөр хуралдаж 2 тэрбум төгрөгийн бонд гаргах шийдвэр гаргав. Мөн IET сургуулийг 9.8 тэрбум төгрөгөөр зарах шийдвэр гаргасан. Хөрөнгө Оруулагч Үндэстний хувьцаа эзэмшигчдийн тоо 800, нийт Ард Санхүүгийн Нэгдэлийн компаниудын хувьцаа эзэмшигчдийн тоо 3000 хүрэв. Ард Санхүүгийн Нэгдэл нь Ард Кредит дэхь өөрийн эзэмшилийн хувийг ихэсгэж 55%-иас 80% болголоо. МТНД буюу тэтгэврийн сангийн үйлчилгээ үзүүлдэг компани ребрендинг хийн нэрээ Ард Лайф болгон өөрчлөв. 2016 оны хамгийн сүүлийн өдөр Ард Санхүүгийн Нэгдэл нь 600,000 долларын бондыг Хүннү Эйр компанид амжилттайгаар босгож өгөв.