Ard Holdings
by

“HYDRO ONE” КОМПАНИ “AVISTA”-ИЙГ 5.32 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР АВАХААР ТОХИРОЛЦОВ 2017-07-20

2017-07-20
Канадын эрчим хүчний “Hydro One” компани өөрийн өрсөлдөгч “Avista” компанийг 5.32 тэрбум ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон байна. Мэдээлэл гарсны дараа “Avista”-ийн хувьцааны ханш 19 хувиар өсөж, 51.55 ам.долларт хүрсэн нь “Hydro One”-ийн санал болгосон 53 ам.доллараар ялимгүй доогуур дүн болж байгаа юм. Хамтарсан компанийн нийт хөрөнгө 25.4 тэрбум ам.доллараар хэмжигдэнэ. Мөн Хойд Америк дахь хэрэглэгчдийн тоо нь хоёр саяыг давахаар байгаа ажээ.


www.bloombergtv.mn