by

“HB OIL” КОМПАНИ АШИГТАЙ АЖИЛЛАЖ ЭХЭЛЖЭЭ /2014-08-01/ 2014-08-04

Ашигласан тос дахин боловсруулах анхны үйлдвэрийг байгуулсан Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “HB Oil” компани дахин ашигтай ажиллаж эхэлжээ.Тус компани энэ оны II улиралд 221.3 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэдгээ тайлагнасан байна. Мөн тайлант хугацаанд 130.5 сая төгрөгийн өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 242.7 сая төгрөгийн орлого олжээ. Энэ нь 2013 онтой харьцуулахад 210 орчим хувиар өссөн дүн болсноос гадна энэ хугацаанд улсад нийт 1.1 сая төгрөгийн татвар төлсөн байна. Түүнчлэн тус компани БНАСАУ-ын нийслэл Пхеньянд Малайзад бүртгэлтэй “HBOil Berhad” охин компаниа нээжээ. Пхеньян дахь салбар оффис нь БНАСАУ-ын “Korea Oil Exploration Corpоration”-тай хамтарч газрын тосны хайгуулын үйл ажиллагааг явуулах юм. “HB Oil” нь БНАСАУ-д нефть, хийн хайгуул хийх, олборлох, ашиглах эрх эзэмшдэгээс гадна жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай “SEUNGRI” үйлдвэртэй. Энэхүү үйлдвэр нь ОХУ-ын төмөр замын сүлжээтэй холбогддог учраас боловсруулсан бүтээгдэхүүнээ Монгол Улс руу экспортлохоор төлөвлөж байгаа талаар Блүүмбэрг Монголиа мэдээллээ.  Эх сурвалж: http://bloombergtv.mn