by

GOLEND БИТКОЙН БАРЬЦААЛАН ЗЭЭЛ ОЛГОНО 2018-07-03

Пресс РилизУлаанбаатар хот

Ард Санхүүгийн Нэгдэл нь өнгөрсөн жилээс эхлэн Монгол Улсад криптовалют, блокчэйн технологийг нутагшуулах ажлыг идэвхтэй хийж байгаа анхдагчдын нэг юм. Бид олон нийтэд криптовалют, блокчэйны суурь мэдлэг олгох зорилгоор “Цахим алт” номыг гаргасан билээ. Манай хамт олон 2017 оны 12 сард энэхүү шинэ технологийг сонирхогч 1,300 гаруй оролцогчдыг хамруулсан КриптоҮндэстэн олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулахад ГХЯ, УИХ-ын гишүүд оролцож блокчэйн технологийг Монголд хөгжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Бид АНУ-аас гаралтай Xapo биткойн хэтэвчийг албан ёсны эрхтэйгээр зах зээлд нэвтрүүлж, монгол төгрөгөөр арилжаа хийх боломжийг нээсэн билээ.

Харин Ард Холдингс ухаалаг гар утсанд зориулсан, эх хэлээрээ ашиглах боломжтой, үндэсний шинэ бүтээл болох криптовалютын хэтэвч бүхий аппликэйшнийг зах зээлд анхлан нэвтрүүлээд байна. Ард Санхүүгийн Нэгдэл нь GoPay нэртэй уг аппликэйшнийг зохион бүтээгч, хөгжүүлэгч монголын энтрепренёруудтай хамтарсан компани байгуулан ажиллаж байгаа юм. Та энэхүү дижитал хэтэвчээр дамжуулан криптовалют авах, зарах, бэлэглэх, хэрэглээгээ хянах, олон улсын зах зээл дээр арилжаанд оролцох, бусдад шилжүүлэх, бусдаас хүлээн авах зэрэг үйлчилгээг авч болно. 4-р сарын 28-нд “Туушин” зочид буудалд болсон Ард Санхүүгийн Нэгдлийн нээлттэй хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр уг бүтээгдэхүүний нээлт хуран цугласан иргэдийн дунд жинхэнэ тэсрэлт болж чадсан юм.

Тус хурлын үеэр танилцуулж байсанчлан өнөөдөр GoPay аппликэйшны GoLend үйлчилгээ биеллээ оллоо. GoLend-ийг ашиглан иргэд Биткойн, Биткойн Кэш зэрэг криптовалютаа барьцаалан ухаалаг утаснаасаа, гэрээсээ, ямар нэгэн бичиг цаасны чирэгдэлгүйгээр төгрөгийн зээл авах боломжтой болж байгаа юм.

Зээл олголтын шимтгэл байхгүй ба Та зээл авахын тулд ердөө хоёрхон асуултанд хариулах хэрэгтэй - “Хэдэн төгрөгний зээл?”, “Хэдий хугацаанд олгох?”. Харин Биткойноо барьцаалахын тулд хоёр тал эксроу буюу дундын хэтэвч үүсгэж цоожлон, үүний дараа хэрэглэгчийн хүссэн зээлийг олгох болно.

GoPay аппликэйшнийг үүсгэн байгуулагч, хамтарсан компанийн гүйцэтгэх захирал Г.Итгэл “Голлох криптовалют болох Биткойны ханш оргил үетэйгээ харьцуулахад тодорхой хэмжээнд уналттай байгаа энэ үед Монголд анх удаа хэрэглэгчид Биткойноо барьцаалан блокчэйн технологи дээр суурилсан GoLend зээлийн үйлчилгээг GoPay аппликэйшнээр дамжуулан авах боломжийг олгож байгаадаа бид баяртай байна” хэмээн үгүүлэв.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, КриптоҮндэстэн зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:
MNP05412 Монгол Шуудан ХК
JIV03262 Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн) ХК

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Сэнтрал Тауэр дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг 8, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 2, Сэнтрал Тауэр, 1 давхар w3w: w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707-8080, 77078181, 77078282

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com


Хүчтэй.Хамтдаа