by

ERDENE RESOURCE DEVELOPMENT: БАЯН ХӨНДИЙ, АЛТАН НАР ОРДЫН ХАЙГУУЛЫН ДҮН ТААТАЙ ГАРСАН 2017-06-07

2017-05-31
Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development” компани алт, зэсийн Баян Хөндий, Алтан Нар, Алтан Арроу ордод хийсэн хайгуулын судалгааны дүнгээ шинэчлэн танилцууллаа. Баян Хөндий ордын “striker zone”-д 58 метрийн гүнд тонн хөрс тутмаас 1.1 грамм алтны илэрц олдсон байна. Хамгийн гол талбай болох “midfield zone”-д 174 метрийн гүнд тонн хөрснөөс 0.7 грамм алтны илэрц гарчээ. Цаашид энэ оны III улирлыг дуустал өрөмдлөгөө үргэлжлүүлнэ гэж “Erdene Resource Development” тооцоолж байна. "Бид Баян Хөндий ордын “midfield zone”-ийн хойд хэсэг болон Алтан Нар ордод хийсэн өрөмдлөгийн үр дүнд сэтгэл хангалуун байна" гэж тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Петер Акерли онцолжээ. Алтан Нар ордын тухайд одоогоор нийт 1326 метрийн гүн бүхий зургаан өрөмдлөг хийгээд байгаа аж. Эдгээр орд нь Оюутолгой, Цагаан Суваргын ордын бүслүүрт багтаж байгаа учраас алт, зэсийн нөөц их байх магадлалтай гэж тус компани таамаглаж байгаа юм. Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Kincora Copper” компани 2017 оны I улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд компани 1.3 сая канад долларын алдагдалтай ажилласан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.1 сая канад доллараар буюу бараг зургаа дахин нэмэгдсэн дүн болж байгаа юм. “Kincora Copper” компани нь Өмнөговьд зэсийн чиглэлд хайгуулын хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд үндсэн төсөл нь "Хүрэл үнэг" төсөл юм. Хэдий тийм боловч цаашид хайгуулын ажлаа үргэлжлүүлэх эсэх нь нэмэлт санхүүжилт татаж чадах эсэхээс хамаарна гэдгийг тус компани тайландаа дурджээ. Түүнчлэн санхүүжилт татах үйл явц олон улсын зах зээл дэх зэс, алтны үнийн хэлбэлзлээс өндөр хамааралтай байгааг мөн онцолсон байна. TRQ: Монголын Төр, орон нутаг, хувийн хэвшилд 122.5 сая долларын төлбөр төлсөн “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компани олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын хуулийн дагуу жилийн тайлангаа нэгтгэн танилцууллаа. Өнгөрсөн онд тус компани “Оюу Толгой” төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт нийт 67.2 сая долларыг татварт, 39.3 сая долларыг нөөц ашигласны төлбөрт төлсөн байна. Түүнчлэн бонус болон бусад нэмэлт төлбөрүүдийг оруулан Монгол Улсын Төр, орон нутаг, хувийн хэвшилд нийт 122.5 сая долларын төлбөр төлжээ.
www.bloombergtv.mn