Ard Holdings
by

EQUIFAX: 143 САЯ ИРГЭНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ АЛДАГДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА 2017-09-12


Иргэдийн зээлийн тайлангийн мэдээлэл боловсруулагч "Equifax" компани кибер халдлагад өртжээ. Халдлагын улмаас АНУ-ын иргэдийн бараг тэн хагас буюу 143 сая хүний хувийн мэдээлэл алдагдсан байж болзошгүй байна. Эдгээр алдагдсан мэдээлэлд хэрэглэгчдийн нэр хаягаас гадна нийгмийн даатгалын дугаар, жолооны үнэмлэхний дугаар зэрэг чухал мэдээлэл багтаж байгаа юм. Үүнээс гадна хакерууд 209 мянган иргэний кредит картны дугаарыг авсан байж болзошгүйг "Equifax" компани мэдээллээ.
http://www.bloombergtv.mn