by

CITIGROUP: БНХАУ ГУРВАН ИХ НАЯД АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГИЙГ ГАДНААС ТАТАХ БОЛОМЖТОЙ 2017-07-20

2017-07-19
"БНХАУ санхүүгийн зах зээлдээ өөрчлөлт хийх эхлэлээ тавьсан нь тэднийг АНУ-тай эн зэрэгцэхүйц түвшинд хүргэж, 2025 он гэхэд гурван их наяд ам.долларын хөрөнгийг хилийн чанадаас татах боломжтой" гэж "Citigroup" тооцоолжээ.

БНХАУ-ын бодлого тодорхойлогчид хилийн чанадад мөнгөн хөрөнгө гаргахаас илүүтэй дотоодын санхүүгийн зах зээлээ хөгжүүлэхэд анхаарал хандуулж эхэлсэн гэж тус судалгааны байгууллага үзэж байгаа юм. Улмаар БНХАУ-ын нэрлэсэн ДНБ хэмжээ 2025 он гэхэд 28 их наяд ам.долларт хүрнэ гэж шинжээчид үзэж байна. Үүгээр ч зогсохгүй бондын зах зээлд 779 тэрбум ам.доллар, үнэт цаасны зах зээлд 200 тэрбум ам.доллар, 2.38 их наяд ам.доллар банкны зээл хэлбэрээр хилийн чанадаас БНХАУ-д төвлөрнө гэсэн тооцоо байгаа аж. Өөрөөр хэлбэл БНХАУ гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлснээр дотоодын зах зээлийн хувь хэмжээ нь хоёр дахин өснө гэж АНУ-ын хөрөнгө оруулалтын "Citigroup" банк үзжээ.


www.bloombergtv.mn