Ard Holdings
by

“CHINA SHENHUA” ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ ЦАХИЛГААН СТАНЦЫНХАА ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА 2017-09-13


БНХАУ-ын томоохон эрчим хүчний компаниудын адилаар "China Shenhua" компани хилийн чанад дахь цахилгаан станцынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Өмнөд хөршийн эрчим хүчний тэргүүлэгч компанийн хувьд, Индонезид нүүрсний цахилгаан станц байгуулах тухай хоёр ч саналдаа таатай хариу авсан. Шинэ цахилгаан станцын хүчин чадал 2020 оны эцэс гэхэд 10 дахин өсөж, 2600 мегаватт хүрэх тооцоотой байгаа аж. БНХАУ-ын Засгийн газар ирэх гурван жилд улсынхаа хойд хэсэгт байрлах 12 хотын өвлийн халаалтыг цэвэр эрчим хүчээр хангахад 11 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөжээ.
http://www.bloombergtv.mn