by

CENTERRA GOLD: КУМТОРЫН УУРХАЙТАЙ ХОЛБОГДОХ АСУУДЛААР КИРГИЗИЙН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ТОХИРОЛЦООНД ХҮРСЭН 2017-09-12


Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Centerra Gold” компани Кумторын алтны уурхайтай холбогдох асуудлаар Киргизийн Засгийн газартай харилцан тохиролцоонд хүрч, стратегийн гэрээ байгуулсан гэдгээ мэдэгдлээ. Хэлэлцээрийн дүнд хоёр талаас гаргасан зарга, өргөдөл, гомдол, шүүх ажиллагааг дуусгавар болгоно. Мөн “Centerra Gold” компани Киргизэд царцмал байдалд байсан хөрөнгөө шилжүүлж авах боломжтой болж байгаа юм. Дээрх мэдээлэл гарсны дараа компанийн хувьцааны ханш гурван хувь өссөн байна.
http://www.bloombergtv.mn