Ard Holdings
by

BREXIT-ИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭНИЙ ГУРАВДУГААР ҮЕ ШАТ ЭХЭЛЛЭЭ 2017-08-31

2017-08-30
Европын Холбоо, Их Британийн хооронд BREXIT-ийн яриа хэлэлцээний гуравдугаар үе шат албан ёсоор эхэллээ. Брюссельд болсон хэлэлцэгч талуудын уулзалтаар Их Британийн зүгээс хэлэлцээг дараагийн шатанд хүргэх зорилготой байгаагаа илэрхийлсэн байна. Харин Европын Холбоо Их Британийг Холбооноос гарахад илүү тодорхой нөхцөл тавихыг шаардсан хэвээр байгаа юм. Их Британи Европын Холбооноос гарах тухай яриа хэлэлцээ эхлээд таван сар гаруйн хугацаа өнгөрөөд байгаа ч үр дүн нь төдийлөн ач холбогдолгүй байгаа нь энэ зун болсон Их Британийн Парламентын сонгууль болон удаа дараагийн террорист халдлага зэрэг нь нөлөөлжээ. BREXIT-ийн яриа хэлэлцээ 2019 оны гуравдугаар сард албан ёсоор эцэслэгдэхээр байгаа юм.


www.bloombergtv.mn