Ard Holdings
by

“ARAMCO”-ИЙН IPO ГАРГАХ АЖИЛ БЭЛТГЭЛ ШАТАНД ЯВЖ БАЙНА 2017-09-12


Саудын Арабын эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд хийгдэх “Saudi Aramco” компанийн IPO гаргах бэлтгэл ажлын шатанд явж байгаа талаар тус улсын Засгийн газраас мэдэгдлээ. Урьдчилсан байдлаар компанийн таван хувь 100 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ гэсэн тооцоо гарсан байна. Өөрөөр хэлбэл “Saudi Aramco” компанийн нийт зах зээлийн үнэлгээ хоёр их наяд ам.долларт хүрнэ гэсэн үг ажээ. Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй “Apple” компанийн үнэлгээ 830 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Харин “Saudi Aramco” энэ хэмжээг давах тооцоотой байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээхэн татаж байна.
http://www.bloombergtv.mn