by

“ALIBABA”-ИЙН ЦАХИМ ПЛАТФОРМ АШИГЛАДАГ ЖИЖИГ БИЗНЕСҮҮДЭД ЗЭЭЛ ОЛГОНО 2017-07-06

2017-07-03
Онлайнаар зээл олгодог БНХАУ-ын "Mybank" онлайн худалдааны "Alibaba Group Holding"-той хамтарч "Alibaba"-ийн цахим платформ ашигладаг жижиг бизнесүүдэд зээл олгохоор боллоо. Тус банкны Ерөнхийлөгч Хуан Хаогийн хэлснээр барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүйн улмаас банкны зээл авах боломжгүй Хятадын 70-80 сая жижиг бизнесийг харилцагчдаараа татах зорилготой байгаа аж. 2016 оны байдлаар тус банкны нийт олгосон зээлийн хэмжээ 33 тэрбум юань буюу 4.9 тэрбум ам.доллар байжээ. Мөн зээлийн хүүгээс олсон ашиг "Mybank"-ийг 315 сая юанийн ашигтай ажиллахад нөлөөлсөн гэж тус банкны тэргүүн мэдэгдсэн байна. Түүнчлэн "Mybank" нь үүсгэн байгуулагдаад хоёр жил болж байгаа ч аль хэдийн 3.5 сая жижиг бизнес харилцагчтай болжээ. Мөн "Tencent Holdings"-ийн "Webank"-ийн адилаар 2014 онд үүсгэн байгуулагдсан, цэвэр хувийн хөрөнгө оруулалттай Хятадын банкуудын нэг гэдгээрээ онцлог юм.
http://bloombergtv.mn/