Ard Holdings
by

“ALIBABA” КОМПАНИ УЛАМЖЛАЛТ ХУДАЛДААНЫ БИЗНЕСИЙГ СОНИРХОЖ ЭХЭЛЛЭЭ 2017-09-18


Клауд, энтертэйнмент салбар дахь хөрөнгө оруулалтаа эрчимтэй нэмэгдүүлж буй цахим худалдааны "Alibaba" компани уламжлалт худалдааны бизнесийг мөн сонирхож эхэлжээ. Тэдний хамгийн том өрсөлдөгч "Amazon" компани онлайн зах зээлээс хүрээгээ тэлж, жижиглэн худалдааны Их дэлгүүр нээх зорилгоор нэг сарын өмнө 465 салбартай "Whole foods market"-ийг 13.7 тэрбумаар худалдаж авсан юм. Харин үүнтэй зэрэгцэн "Alibaba" дэлхийн худалдааны зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхийн тулд бизнесээ төрөлжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг Жак Ма илэрхийлсэн юм.
http://www.bloombergtv.mn