by

“ALIBABA” БОЛОН “TENCENT” КОМПАНИ ЭРСДЭЛТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙВ 2017-08-16


БНХАУ-ын интернэтийн хамгийн том тоглогчид болох "Alibaba", "Tencent" компаниуд энэ оны хамгийн эрсдэлтэй хөрөнгө оруулалтуудаа хийж байна. Тодруулбал "Alibaba"-ийн хувьд "Suning Commerce" тэргүүтэй жижиглэн худалдаачдад найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол "Tencent" компани онлайн тоглоом болон контент бүтээх ажлаа идэвхжүүлж, энтертаймент салбарын томоохон тоглогч болохоор ажиллаж байна. Ийнхүү их хэмжээний хөрөнгө оруулалтууд хийж буй шалтгаан нь "Facebook", "Apple" болон "Alphabet"-ийг давсан хувьцааны ханшийн өсөлтөө хадгалж үлдэх зорилготой аж.
www.bloombergtv.mn