Ard Holdings
by

“ALAMOS GOLD” КОМПАНИ “RICHMONT”-ИЙГ 770 САЯ АМ.ДОЛЛАРААР АВНА 2017-09-13


Канадын “Alamos Gold” компани “Richmont”-ийг 770 сая ам.доллараар худалдаж авахаар болсон байна. “Richmont”-ийн нэгж хувьцаа тутамд “Alamos Gold”-ийн 1.38 ширхэг хувьцаа олгогдож байгаа нь өнгөрсөн баасан гарагийн хаалтын ханшаас 22 хувиар өндөр дүн болж байгаа ажээ. “Alamos Gold” хэлцлээр дамжуулан Онтариа дахь гарцаа нэмэгдүүлээд зогсохгүй Хойд Америкийн алт олборлогчдын дунд чансаагаа өсгөх зорилготой бөгөөд үйл ажиллагаагаа нэгтгэснээр компаниуд 2017 онд 500 мянган унц алтны олборлолт хийх тооцоо гарчээ.
http://www.bloombergtv.mn