Ard Holdings
by

2018 оны Монголын Рагбигийн шигшээ багийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Ард Санхүүгийн Нэгдэл ХК” ажиллахаар боллоо 2018-07-19

Пресс РилизУлаанбаатар хот

“Ард Санхүүгийн Нэгдэл ХК” нь Монголын рагбигийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан 2018 оны Монголын Рагбигийн шигшээ багийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах гэрээнд гарын зурлаа.

rgb

Гэрээг МРХ-ны ТУЗ-ийн гишүүн П.Батбаяр, “Ард Санхүүгийн Нэгдэл ХК”-ий Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нар байгуулав. Гэрээний дагуу “Ард Санхүүгийн Нэгдэл ХК” нь 2018-2019 оныг хүртэл хамтран ажиллах юм.

Хамтын ажиллагааны хүрээнд Монголын Рагбигийн шигшээ баг 2018 оны 5 дугаар сар 16-19-ний өдрүүдэд Казахстан улсын Алмати хотод зохион байгуулагдсан Ази тивийн Төвийн бүсийн 3-р дивизийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож Гуравдугаар байрын цомын эзэд болсон билээ.

Монголын Рагбигийн шигшээ багийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллахаар болсон “Ард Санхүүгийн Нэгдэл ХК”-ий нийт хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

rgb1

rgb2

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, КриптоҮндэстэн зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Сэнтрал Тауэр дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг 8, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 2, Сэнтрал Тауэр, 1 давхар w3w: w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707-8080, 77078181, 77078282

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com


Хүчтэй.Хамтдаа