by

2017 ОНД ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛТ НЭМЭГДЭНЭ 2017-09-20


2017 онд олон улсын газрын тосны эрэлт өдөрт 100 мянган баррелаар өсөж, 1.6 сая баррелд хүрэх төлөвтэй байгаа гэдгийг Олон улсын эрчим хүчний агентлагаас мэдээллээ. Энэ нь 2015 оноос хойших хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна. Европ, АНУ-ын хэрэглээ таамаглаж байснаас сайн байгаа нь ерөнхий төлөвт нөлөөлжээ. Цаашид эрэлт нэмэгдэнэ гэсэн мэдээлэл гарсны дараа Нью-Йоркийн биржид Вест Техас төрлийн газрын тосны ханш 2.2 хувиар харин Брент төрлийн газрын тосны ханш баррел тутамдаа 84 центээр өсжээ.
http://www.bloombergtv.mn