Ard Holdings
by

Ард Санхүүгийн Нэгдлийн 2016 II Улирлын Тайлан 2016-08-01

Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигчдээ!

Та бүгд сайхан наадаж, сайхан зусаж байна уу?

Ард Санхүүгийн Нэгдэлийн 2016 оны 2 дугаар улирлын үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг та бүгддээ толилуулж байгаад би туйлын баяртай байна. Бид өнгөрсөн улиралд нилээдгүй ажлыг хийж гүйцэлдүүлсэн бөгөөд зарим шийдлийг шинээр гарган олон санаачлагыг эхлүүлээд байна. Түүний талаар та бүгдэд энэ тайлангаар мэдээлэл өгөх гэж зорилоо.

Бид 1991 онд байгуулагдсан Алтан Хоромсог үнэт цаасны компанийг 40 сая төгрөгөөр 100 хувь худалдан авч, Ард Секюритиз компанитай нэгтгэх ажлыг хийж эхэллээ. Алтан Хоромсог нь нийт 31,745 харилцагчтай бөгөөд тэд Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ид бүртгэлтэй үнэлгээ өндөр 25 компанийн 6,934.4 сая төгрөгийн үнийн дүнтэй хувьцааг эзэмшиж байна.

Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК (ХОҮ) нь Ард Даатгалын 2.01 хувийг Эрдэнэтулгаас, Ард Санхүүгийн Нэгдэлийн 4.07 хувийг Интергруппээс худалдан авлаа. МТНД мөн Ард Санхүүгийн Нэгдэлийн 0.24 хувийг авсан байна. Ингэснээр ХОҮ нь Ард Холдингсын 6.2 орчим хувийг эзэмшиж эхэллээ. ХОҮ МХБ-д бүртгэлтэй Жинст Увс компанитай нэгдэн нийлэх шийдвэрийг гаргахаар хувьцаа эзэмшигч нараасаа эчнээ байдлаар санал хураалт явуулж байгаа бөгөөд энэхүү гүйлгээний дараа Ард Холдингс ХОҮ-ний гол хувьцаа эзэмшигч болох тооцоо байна.

Ард Холдингс иргэн Чулуунцэцэгийн эзэмшлийн Ард Даатгалын 11.0 хувь, Тогтохбаярын 16.72 хувийг худалдан авах гэрээг байгууллаа. Ингэснээр бид (Ард Холдингс болон ХОҮ) Ард Даатгалын 85.04 хувьтай болно. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд манай нэгж хувьцааны үнэлгээ 2,329.5 төгрөгөөс 2,391.2 төгрөг болж өсөх тооцоо гарлаа.

Он гарсаар Ард Секюритиз нийт 389.6 сая төгрөгний Ард Холдингсын хувьцааг шинэ хувьцаа эзэмшигчдэд борлуулсан байна.

ТУЗ-ийн Хөрөнгө Оруулалтын Хороо хуралдаж тодорхой чиглэлээр мэдээлэл авч, шийдвэр гаргалаа. Ард Менежментийн ТУЗ-ийг хуралдуулж гүйцэтгэх удирдлага томилохыг зөвлөн хөрөнгө оруулалтын сангийн талаар хэлэлцэж, судалгааны дүнг авч үзлээ. Үүний дагуу Ард Менежмент ХХК-ийн түр ТУЗ-ийн хурал болж МТНД, ИАйТи, Хөрөнгө Оруулагч Үндэстэн болон тэдгээр компанийн удирдлага, засаглалын асуудлыг авч хэлэлцэж чиглэл өглөө.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нийт ажиллагсаддаа хувьцаа хуваарилах арга хэмжээг зохион байгуулав. Нийт 129 сая төгрөгийн өртөгтэй (2005 онд анх үүссэн өглөгийг Ард Секюритизд шилжүүлсэн байсныг) хувьцааг бид ажиллагсдад хуваарилсан болно. Монгол Шуудангийн ТУЗ дээр үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхээр ээлжит бус хувьцаа эзэмшигч нарын хурлыг бидний зүгээс зарлахаар албан бичиг хүргүүлж, 9 дүгээр сарын 9-ний өдөр хийхээр болоод байна.

Их Британийн What3Words старт-ап компани дэлхий нийтийн хаягжилтын асуудлыг шийдвэрлэх програмыг зохион бүтээж дэлхийн зах зээлд нэвтрүүлжээ. Үүний хүрээнд Монгол Шуудан болон What3Words хамтарч Монгол Улсын хаягжилтын асуудлыг бүрэн шийдэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Манай охин компани What3Words компанийн албан ёсны агент болж ажиллаж эхлээд байна. Ард Санхүүгийн Нэгдэлийн компаниуд гэрээ хэлэлцээрүүдээ Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэдэх Арбитраар шийдвэрлүүлдэг боллоо БДО Аудитын зүгээс Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн тусдаа болон нэгтгэсэн санхүүгийн тайланд аудит хийж эцэслэсэн болно. Эдгээр болон бусад хөрөнгө оруулалттай компаниудын аудитлагдсан тайланг та бүхэн ardholdings.com сайтнаас татан авч танилцаж болно.

Маркетинг болон олон нийтийн харилцаа

  • Ард Холдингсийн баг хамт олон Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрэх, хөрөнгө оруулагчдынхаа эгнээг тэлэх, үйл ажиллагаагаа олон нийтэд таниулан сурталчлах зорилготойгоор 4 дүгээр сарын 15-аас 20-ны хооронд Дархан, Эрдэнэт хотод ажиллав.
  • Ард Актив ХЗХ-ны Бүх гишүүдийн ээлжит хурал, спорт тэмцээнийг Техник Технологийн Дээд Сургууль дээр зохион байгуулав.
  • Хөдөөгийн Бичил Санхүүгийн Хөгжлийг Дэмжих Холбооны төвийн бүсийн болон ээлжит чуулга уулзалт зохион байгуулагдав.
  • Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал Техник Технологийн Дээд Сургуульд зохион байгуулагдав.
  • Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Монгол Шуудан ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, МУ-ын Ерөнхий сайд, ЗГХЭГ, Сангийн яам, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо гэх мэт байгууллагуудад хандаж асуудлуудыг шийдэхээр ажиллаж байна.
  • Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн 2015 оны жилийн тайлан хэвлэгдэн тараагдаж эхэллээ. Энэ жилийн тайланг Монгол Шуудан компанитай гэрээ байгуулан, тараах, түгээх ажил дээр хамтран ажиллаж байна.
  • Ард Санхүүгийн Нэгдэлийн хөрөнгө оруулалттай Монгол Шуудан ХК Английн "What3Words" компанитай хамтран дэлхийн хаягжилтийн технологийг Монголд нэвтрүүлэх болсон талаар олон улсын нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн байгууллагуудаар гарав.
  • Уайлд Дижитал Эйженсиг менежментийн багт нь буцаан худалдаж, гүйцэтгэж байсан үүрэг функцийг өөр охин компани руу шилжүүлэхээр ажиллаж байна.
  • Хамтын ажиллагаатай Монгол ТВ, Bloomberg ТВ, Forbes сэтгүүл, Өнөөдөр сонин, Засгийн газрын мэдээ, Өдрийн сонин, Үндэсний Шуудан, Монголын Үнэн сонин, Open door сонин, Mongolian Economy сэтгүүл, Титэм гэрэг сэтгүүл, ikon.mn, asiarussia.ru гэх байгууллагуудаар дамжуулан мэдээллээ цаг тухай бүрт нь хүргэж байна.

Өмнөх ТУЗ-ийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу бид хэд хэдэн орон тоон дээр ажилтан шалгаруулж авах ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд Халиунаа манай хуулийн мөрдөлтийг хангах функцийг гүйцэтгэхээр болсон бол ойрын хугацаанд Санхүүгийн удирдлага, Эрсдлийн удирдлага болон Дотоод аудитын ажилд мэргэжлийн хүмүүсийг сонгон шалгаруулахыг зорин ажиллаж байна. Бидний ажлыг ямагт дэмжиж ирсэн танд гүнээ талархаж, сайн сайхан бүхнийг нийт хамт олны өмнөөс ерөөж байна.

Хүндэтгэсэн,

Хутагт овогт Чулууны Ганхуяг

Гүйцэтгэх захирал

 
Дотоод Үнэлгээ 2015-04 2016-01 2016-02 Эзэмшил Үнэлгээний суурь
Урт хугацаат ХО 20,844.83 26,124.37 26,187.01
ТСН ХХК -
Монгол Шуудан ХК - 5,279.54 5,175.68 17.4 Зах зээл (17,309,974*₮299)
ТТДС ХХК 9,824.90 9,824.90 9,824.90 50.0 Хөрөнгө
Ард Даатгал ХХК 6,337.20 6,337.20 6,337.20 55.3 Худалдаж авсан үнэ
Ард Кредит ХХК 1,852.90 1,852.90 1,852.90 58.0 Худалдаж авсан үнэ
Ард Секюритиз ХХК 983.00 983.00 983.00 100.0 Мөнгөн урсгал
Номын Хишиг ХХК 1,382.40 1,382.40 1,382.40 20.0 Өртөг
Бусад 464.43 464.43 630.93
Богино хугацаат ХО 3,325.88 3,404.97 2,866.14
Нийт 24,170.71 29,529.34 29,053.14
Бусад 5,180.74 1,099.27 1,322.96
Үндсэн хөрөнгө 1,623.34 1,416.95 1,687.24
Мөнгө хөрөнгө 1,328.48 169.12 86.26
Цэвэр авлага 2,228.92 (486.81) (450.54)
Нийт үнэлгээ 29,351.45 30,628.61 30,376.10
Нийт саналын эрхтэй хувьцаа 13,486,359 13,148,162 13,367,763
Нэгж хувьцааны үнэлгээ 2,176.38 2,329.50 2,272.34
Нийт саналын эрхтэй хувьцаа 13,486,359 13,148,162 13,367,763
Нэгж хувьцааны үнэлгээ 2,176.38 2,329.50 2,272.34
 
Хувьцаа эзэмшигчид 2015-04 2016-01 2016-02
Хувьцаа % Хувьцаа % Хувьцаа %
1 Интергрупп ХХК 1 871,276 13.9 1 771,276 13.5 1 294,185 9.7
2 Луна & Луна ХХК 1 373,801 10.2 1 450,801 11.0 1 450,801 10.9
3 ВенчурсУан БиВи 1 304,043 9.7 1 304,043 9.9 1 304,043 9.8
4 Чулуун Ганхуяг 1 290,000 9.6 1 290,000 9.8 1,324,000 9.9
5 MAK ХХК 873,000 6.5 873,000 6.6 873,000 6.5
6 ХОҮ
7 Галням Уянга 431,589 3.2 536,739 4.1 536,739 4.0
8 Баяртогтох Нэмэхбаатар 507,834 3.8 507,834 3.9 507,834 3.8
9 Бруно Рашле 461,016 3.4 461,016 3.5 461,016 3.4
10 Хулдорж Бүрэн-Эрдэнэ 457,300 3.4 457,300 3.5 457,300 3.4
11 Сэдбазар Гэрэлтуяа 452,000 3.4 452,000 3.4 452,000 3.4
12 Лхагвасүрэн Соронзонболд 405,210 3.0 405,210 3.1 305,210 2.3
13 Ронок Лимитэд 305,697 2.3 305,697 2.3 305,697 2.3
14 Мөнх-Очир Сэргэлэн 350,794 2.6 257,794 2.0 257,794 1.9
15 Мягмарсүрэн Золжаргал 300,000 2.2 251,000 1.9 251,000 1.9
15 хувьцаа эзэмшигч 9,079,517 77.2 10,323,710 78.5 10,608,403 79.4
Бусад хувьцаа эзэмшигч 4,406,842 22.8 2,824,452 21.5 2,759,360 20,6
Саналын эрхтэй хувьцаа 13,486,359 100 13,148,162 100 13,367,763 100
Саналын эрхгүй хувьцаа 3,708,005 4,126,024 3,826,601
Гаргасан хувьцаа 17,194,364 17,274,186 17,194,364
Халаасны хувьцаа 1,602,164 1,522,342 1,602,164
Нийт хувьцаа 18,796,528 18,796,528 18,796,528
 
БАЛАНС 2015-04 2016-01 2016-02 Өөрчлөлт
A B C C-B C-A
Мөнгөн хөрөнгө 1,328,120 169,124 86,256 (82,868) (1,241,865)
Авлага, материал 7,481,561 355,090 362,413 7,323 (7,119,148)
Олгосон зээл 3,325,736 9,179,583 8,483,026 (696,558) 5,157,289
Урьдчилж төлсөн тооцоо 127,526 244,048 216,866 (27,182) 89,340
Үндсэн хөрөнгө 1,537,606 1,416,955 1,687,243 270,288 149,637
Хөрөнгө оруулалт 20,844,828 24,280,264 24,305,704 25,440 3,460,876
НИЙТ ХӨРӨНГИЙН ДҮН 34,645,378 35,645,063 35,141,507 (503,556) 496,130
Өглөг 5,317,265 74,737 26,483 (48,255) (5,290,783)
Авсан зээл 668,228 862,702 903,641 40,939 235,412
Татварын өр 51,471 148,471 99,698 (48,773) 48,227
НИЙТ ӨР ТӨЛБӨРИЙН ДҮН 6,036,965 1,085,910 1,029,822 (56,089) (5,007,143)
Хувь нийлүүлсэн хөрөнгө 6,252,909 11,509,176 11,538,434 29,257 5,282,525
Дахин үнэлгээний нэмэгдэл 7,615,095 7,615,095 7,615,095 - -
Өмнөх үеийн хуримтлагдсан ашиг 11,492,906 14,726,610 14,726,610 - 3,233,705
Тайлант үеийн цэвэр ашиг 3,233,705 694,472 217,748 (476,724) (3,015,956)
НИЙТ ЭЗДИЙН ӨМЧИЙН ДҮН 28,608,413 34,559,152 34,111,686 (447,467) 5,503,273
ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧИЙН ДҮН 34,645,378 35,645,063 35,141,507 (503,555) 496,130
(0) (0) (0) 0 0
 
Орлого үр дүнгийн тайлан 2015-04 2016-01 2016-02 Төсөв Өөрчлөлт
A B C D D-C C-A
Үйл ажиллагааны орлого  751,356  1,150,677  1,275,180  1,454,853  179,673  523,824
НИЙТ ОРЛОГО 751,356 1,150,677 1,275,180 1,454,853 179,673 523,824
Боловсон хүчний зардал 245,996 104,513 327,344 210,759 (116,586) 81,348
Үндсэн үйл ажиллагааны зардал 890,138 268,543 666,121 448,579 (217,542) (224,017)
Санхүүгийн зардал 87,177 5,984 6,217 60 (6,157) (80,960)
НИЙТ ЗАРДАЛ 1,223,312 379,041 999,682 659,398 (340,285) (223,629)
Татварийн өмнөх ашиг (471,956) 771,636 275,498 795,455 519,958 747,453
Хөрөнгө оруулалтын орлого 4,041,899 - -
Татвар төлөхийн өмнөх ашиг (471,956) 771,636 275,498 795,455 519,958 747,453
Татвар 336,238 77,164 57,749 69,403 11,653 (278,489)
Тайлант үеийн цэвэр ашиг 3,233,705 694,472 217,748 726,052 508,304 (3,015,956)
- - - - - -