2017-07-20
Энэ өдрийн үнэт цаасны төрөл засгийн газрын 2,817 ширхэг бонд 275.9 сая төгрөгөөр арилжигдлаа. Харин хоёрдогч зах зээлийн арилжаагаар 315,457 ширхэг хувьцаа 377 сая төгрөгөөр арилжигдлаа. Хувьцааны ангилалын үзүүлэлтийг харвал I ангилалд 6 компанийн 167,167 ширхэг хувьцаа 63.95 сая төгрөгөөр, II ангилалд 16 компанийн 145,191 ширхэг хувьцаа 36.72 сая төгрөгөөр, III ангилалд 1 компанийн 282 ширхэг хувьцаа 394,800 төгрөгөөр тус тус зарагдсан байна.
Зах зээл дээр хөрөнгө оруулагчдын хооронд нийт 189 удаагийн хэлцэл хийгджээ.
АПУ /MSE:APU/ компанийн 126,174 ширхэг хувьцаа 54.05 сая төгрөгөөр арилжигдснаар 5 дахь өдрөө тоо ширхэг болон үнийн дүнгээр тэргүүллээ. Хүнсний салбарын хувьцаа тоо ширхэгийн 53.42%-ийг, үнийн дүнгийн 61.46%-ийг эзэлсэн байна.
Ханшийн хөдөлгөөнийг харвал 20 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт орсноос 11 компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцааны ханш буурав.
Говь /MSE:GOV/ компанийн хувьцааны ханш 6.65%-ийн өсөлт үзүүлсэн бол Хөх ган /MSE:HGN/-ийн хувьцааны ханш -11.20%-иар буурсан байна.
www.marketinfo.mn
Ардын цахим мэдээ
- 201803/30 АНУ БНХАУ-ЫН КОМПАНИУДЫН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХЯЗГААРЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА.
- 201803/30 ОУВС-ИЙН ЗАХИРАЛУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААС III ШАТНЫ САНХҮҮЖИЛТИЙН ШИЙДВЭР ГАРНА.
- 201803/30 “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙГ 100 ХУВЬ ТӨРИЙН Ө М Ч И Т Б О Л Г О Х Х У У Л И Й Н Т Ө С Ө Л БОЛОВСРУУЛЖЭЭ.
- 201803/30 АХБ: УЛААНБААТАРТ АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД 130 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ ОЛГОНО
- 201803/30 МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО: ЭНЭ ОНД “КОРЕА ТЕЛЕКОМ”-ИЙН ХУВЬЦАА ТӨРИЙН ЭЗЭМШИЛД БҮРЭН ШИЛЖИНЭ Монголын Цахилгаан Холбоо /MS
- 201803/30 МАК: УУРХАЙН АМАН ДЭЭР ТОНН НҮҮРСИЙГ 500 ЮАНИАР БОРЛУУЛЖ БАЙНА.
- 201803/30 МХБ: 3-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
11 КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ӨСЧ, 9 ХУВЬЦААНЫ ХАНШ БУУРЧЭЭ 2017-07-20
Ардын цахим мэдээнд бүртгүүлэх