by

ҮСХ: ТӨСВИЙН АЛДАГДАЛ БУУРЧ, ИНФЛЯЦ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС НЭМЭГДЛЭЭ 2017-07-20

2017-07-18
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын инфляц өмнөх жилийнхээс эрчимжиж төсвийн алдагдал буурсан, мөнгөний нийлүүлэлт 2.6 их наяд төгрөгөөр өссөн талаар Үндэсний Статистикийн Хорооноос /ҮСХ/ мэдээллээ.

Долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан, Олон Улсын Валютын Сангийн /ОУВС/ хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн, Ерөнхийлөгчийн сонгууль болсон зэрэг томоохон үйл явдлууд өрнөсөн оны эхний хагаст төсвийн алдагдал буурсан ч инфляц эрчимжсэн байна. ҮСХ - ноос мэдээлснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламж 3.3 их наяд төгрөг, зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 4.0 их наяд төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл алдагдал 740.7 тэрбум төгрөг болж буурсан байна.

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН ялалт байгуулж, төсвийг нэгтгэх арга хэмжээ авсан нь алдагдлын дүн хэмжээ өсөх шалтгаан болсон, өөрөөр хэлбэл төсвөөс гадуурх санхүүжилтийн дүнг нэмж тооцох болсон юм. Мөн Төв банк мөнгөний бодлогоо эрс чангатгаад байна. Мөн Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд банкны систем дэх чанаргүй зээлийн асуудлыг цэгцлэх асуудлыг шийдэхээр хүлээгдэж байгаа энэ үед банкны системийн хэмжээнд чанаргүй зээл өнгөрсөн оны мөн үеийнхээс 96 тэрбум төгрөгөөр өсөөд байна. 2016 онд дефляци бий болж, орон сууцны ипотекийн зээлийн хүүг таван хуввь болгох шийдвэр ч гарч байв. Харин энэ оноос инфляц эргээд нэмэгдэж байгааг статистик дүн харуулж байна.

Төв банкнаас мэдээлж байснаар энэ онд инфляц зорилтот түвшин буюу 7-8 хувьд хүрэх төлөвтэй байгаа юм. "Bloomberg Commodity Index" 2016 оны нэгдүгээр сард сүүлийн 25 жилийн доод түвшинд хүрснээсээ хойш эргээд 12 хувиар өсжээ. Түүнчлэн уул уурхайн салбараас олох орлого өсөж байна. Тухайлбал, оны эхний хагаст нүүрсний экспортын дүн 989.2 сая ам.доллараар өсөөд байна.


www.bloombergtv.mn