by

ЭТТ: ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД УЛСЫН ТӨСӨВТ 149.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАР ХУРААМЖ ТӨВЛӨРҮҮЛСЭН 2017-07-06

2017-07-03
“Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны эхний хагас жилд 255.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 149.2 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн талаар мэдээллээ. Ийнхүү ашигтай ажиллахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь энэ онд Цанхийн баруун уурхайд олборлолт хийж эхэлсэн, мөн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж нүүрсийг нь борлуулж байгаа зэрэг гол нөлөөлсөн хүчин зүйл гэж “Эрдэнэс Тавантолгой” компани дүгнэлээ.

2011-2016 онд тус компани нийт 268.4 тэрбум төгрөгийн татвар улсад төлсөн бөгөөд 2017 онд нийт 11.5 сая тонн нүүрс олборлож, 550 сая ам.долларын борлуулалтын орлого олохоор ажиллаж байна. Үүний зэрэгцээ тус компани дахин тендер зарлажээ. Үүгээр Цанхийн уурхайгаас олборлосон 100-300 мянган тонн коксжих нүүрсийг тонн тутмыг нь 69 ам.доллараас багагүй үнээр борлуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Энэхүү тендерийн хугацаа долоодугаар сарын гуравны өдөр дуусна. Эргэн сануулахад, оны эхэнд “Эрдэнэс Тавантолгой” компани мөн л тендер зарлаж, нэг тонн коксжих нүүрсээ 71.5 ам.доллараар борлуулж байсан юм.

Харин зүүн Цанхийн тухайд “Chalco” компанид төлөх өр төлбөрөө барагдуулсан боловч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу зүүн Цанхийн нүүрсийг үргэлжлүүлэн “Chalco”-д борлуулж байгаа аж. Харин үнээ шинэчлэн тогтоох тал дээр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн хийж байгаа гэдгийг УУХҮ-ийн сайд мэдээллээ.
http://bloombergtv.mn/