by

ЭРДЭС БАЯЛГИЙН ЭСКПОРТ ӨССӨӨР БАЙНА. /2014-07-27/ 2014-08-04

Уул уурхайн салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18.5 хувь, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 66 хувь, нийт экспортын 83.2 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын 17.5 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 81 хувийг бүрдүүлж байна. Оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд уул уурхайн салбараас татварын орлогоор Улсын төсөвт 481.2 тэрбум төгрөг төвлөрчээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 479.9 мянган тонн, нүүрсний үйлдвэрлэл 11.7 сая тонн, алтны үйлдвэрлэл 3.0 тонн, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 159.5 мянган тонн байна. Мөн төмрийн хүдрийн үйлдвэрлэл 2.7 сая тонн, цайрийн баяжмалын үйлдвэрлэл 46.8 мянган тонн, газрын тосны үйлдвэрлэл 3.6 сая баррелыг олборлоод байна. Өнгөрсөн оны эхний хагас жилтэй харьцуулвал зэсийн баяжмалын үйлдвэрлэл 57.4 хувь, төмрийн хүдрийн үйлдвэрлэл 17.5 хувь, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 17.1 хувь, газрын тосны үйлдвэрлэл 53.4 хувиар тус тус өссөн байна. Үүнээс гадна Монгол банкинд 2014 оны хагас жилийн байдлаар 4.1 тонн алт тушаасан нь өмнөх оны мөн үеэс 65.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Эх сурвалж: www.montsame.mn