by

ЭНЭ ОНД ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭНЭ 2016-01-08

2016-01-04
Дэлхий дахинаа 2016 онд эдийн засаг сайжирч, 2.9 хувиар өснө хэмээн НҮБ-аас мэдэгдсэн. Тэр дундаа Өмнөд Азийн орнуудын эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ хэмээн тайландаа дурьдсан байв. Тухайлбал, АНУ-ын эдийн засаг 2.6 хувиар, Япон улсын эдийн засаг 1.3 хувиар өсөх бол Хятадын эдийн засгийн хямрал үргэлжилнэ хэмээн тооцжээ. Хятадын өсөлтийн удаашралыг дагаад түүхий эдийн эрэлт буурна хэмээн олон улсын эдийн засагчид хэлж буй. Шинжээчдийн үзэж байгаагаар, түүхий эдийн үнийн уналт, хэт их нийлүүлэлтээс болж 2016 онд илүү олон компани үйл ажиллагаагаа зогсоох, хаалгаа барих, цомхотгол хийх хэрэгтэй болно гэжээ. Эдийн засгийн хүндрэлтэй байдал 2016 оноос бага зэрэг дээрдэж эхлэх төлөвтэй байна. Мөн дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ одоогийн прогнозоор 2016 оноос үнэ нь өсч эхлэх нь. Ирэх онд Азийн эдийн засаг ямар байх талаар Азийн бизнесийн сонины сурвалжлагч Каришма онцлохдоо “Хятадын өсөлт санаснаас доогуур байна (5.8% ч байж мэднэ). Хятадын зарим бүс нутаг өсөлтийн тоогоо зохиомлоор өсгөн мэдээлсэн.
www.medee.mn