by

Шинэ оны 1 дүгээр сарын 1-нээс НӨАТ-ын падааныг цахимжуулах ажил эхэлнэ 2015-12-17

2015-11-13
Шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд шинэчилсэн найруулгад тусгасан гол өөрчлөлт нь иргэдрүү чиглэсэн олон бодит боломжуудыг тусгаж өгсөнөөрөө онцлог юм.  Мөн нөгөө талаас татварын системийг боловсронгуй болгох, далд эдийн засгийг хумихад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, төлсөн НӨАТ-ын 20 хувийн буцаан олголт болон сугалаанд оролцох боломжуудийг төрөөс бий болгож өгч байгаа юм. Ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх татварын албан ёсны төлбөрийн баримт хэвлэх ebarimt.mn цахим хуудасны туршилтийн хувилбарыг 12 сарын 1-ний өдрөөс эхлэн энэ оныг дуустал нээн ажиллуулж эхэллээ.   Энэхүү цахим хуудас нь төлбөрийн анхан шатны баримт хэвлэх бөгөөд худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж болон иргэдэд төлбөрийн баримт өгөх, төлбөрийн баримтийн мэдээлэл дээр үндэслэн одоо хэрэглэгдэж буй НӨАТ-ын цаасан падааныг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын эхлэл болж байна. Татвар суутган төлөгч аж ахуйн нэгж, иргэд ebarimt.mn цахим хуудсанд нэвтэрч татвар төлөгчийн дугаараар бүртгүүлэн цахим төлбөрийн баримтийн систем рүү шилжих бэлтгэл ажилд оролцох болон нэмэлт мэдээллийг НӨАТУС-ийн төслийн нэгжийн 315438 дугаарын утаснаас лалвлах боломжтой.
www.mta.mn