by

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН ФОРУМ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 2019-01-22

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг идэвхжүүлж ард иргэд, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилго бүхий Хөрөнгө Оруулагч Үндэстэн Форум 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээний хүрээнд олон улсын хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, хөгжлийн чиг хандлага, шинэ санаачлагуудыг танилцуулахын сацуу, тухайн салбарын мэргэжилтэн, экспертүүдийн илтгэл, хэлэлцүүлэг мөн явагдсан юм.

Энэ удаагийн чуулганы нэгдсэн болон салбар хуралдаанууд хөрөнгийн зах зээлийн 2019 оны төлөв байдал, финтек болон дижитал трансформацийн нөлөөлөл, түүний хууль эрх зүйн орчин, Монголын тэтгэврийн тогтолцооны өөрчлөлт, ухаалаг хот зэрэг сонирхолтой сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг, Unread-тэй хамтарч  интрапренёр сэтгэлгээг түгээх нь, хамтын соёлыг дэлгэрүүлэх нь, старт-ап эхлэхэд санаа, баг, мөнгөний аль нь чухал байдаг вэ зэрэг залуучуудад сонирхолтойгоос гадна хэрэгтэй мэдлэг, туршлагыг хуваалцах хэлэлцүүлгийг өрнүүллээ. Мөн хурлын үеэр олон нийтэд нээлттэйгээр “Монгол дахь цахим худалдаа: Одоо ба ирээдүй” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, сэтгүүлчдийн Өөрчлөгч клубтэй хамтран иргэдийн санхүүгийн боловсрол сэдвийг хөндөж ярилцсан юм.

Мөн тус чуулга уулзалтын үеэр ивээн тэтгэгч байгууллагууд болох Ард Санхүүгийн Нэгдэл, Мост Финтек, Андууд Лаб, Монос Хүнс, Монгол Шуудан зэрэг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааныхаа танилцуулгыг хийсэн бол Ард Холдингс өөрийн шинэ Ард Аппын нээлтээ хийлээ.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерз (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. АрдАпп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

-MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК
-MSE:AIC (05480) Ард Даатгал ХК
-MSE:JIV (03262) Жинст-Увс ХК (Хөрөнгө Оруулагч Үндэстэн)

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Ард Шангри-Ла Молл салбар: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпын гудамж, 19A-C, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид
Ард Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, 1 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707-8080, 7707-8181, 7707-8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com

Хүчтэй. Хамтдаа.