by

“Хөрөнгө Оруулагч Үндэстэн” Хаалттай Хувьцаат Компани үүсгэн байгуулагдлаа 2016-01-29

“Хөрөнгө Оруулагч Үндэстэн” хаалттай хувьцаат компанийг үүсгэн байгуулах хурал 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Анх 2015 оны 11 дүгээр сарын сүүлчээр Фэйсбүүкээр Хэвлэх Үйлдвэрийн хувьчлалд оролцох санаачлагад иргэд олноороо нэгдэж, хамтдаа хөрөнгө оруулалт хийж цаашид улс орны бүтээн байгуулалтад иргэн хүсвэл биечлэн оролцох боломжтойг харж, энэ удаад хуулийн дагуу зохион байгуулалтад орон хамтын санхүүгийн байгууллагатай болохоор шийдлээ. Нийт бүртгэгдсэн 560 үүсгэн байгуулагчдаас 509 хүн мандатаа авч баталгаажуулсан бөгөөд үүсгэн байгуулах хуралд 463 хөрөнгө оруулагч хүрэлцэн ирж оролцов.

Хурлын үеэр Монгол Улсын өнөөгийн эдийн засаг, бизнесийн орчин, санхүүгийн салбарын хууль эрх зүйн нөхцөл байдал, зарим амжилттай бөгөөд сургамжтай туршлагаас хуваалцаж, бүгд санал нэгтэйгээр Хаалттай Хувьцаат Компанийн хэлбэрийг сонгон дараа дараачийн алхмаа хийхээр тогтлоо. Хаалттай ХК нь нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 10 сая ширхэг энгийн хувьцаанаас бүрдэх 10 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байхаар шийдвэрлэж, Хөрөнгө Оруулагч Үндэстний дүрмийг оролцогчид санал нэгтэйгээр баталлаа.

Мөн хувьцаа эзэмшигчдийн анхны хурлын товыг 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хуралдуулахаар санал гаргаж, тус хурал хүртэл ажиллах түр Төлөөлөн удирдах зөвлөлийг 9 гишүүнтэйгээр сонгосон ба эдгээрийн 5 гишүүн нь оролцогчдын дундаас сонгогдсон бол санаачлагчийн зүгээс 2, хараат бус 2 гишүүнийг тус бүр санал болгон санал нэгтэйгээр сонголоо. ТУЗ-ийн бүрэлдэхүүнд Ж.Оюунгэрэл, Б.Батцэнгэл, И.Батхүү, Ж.Галбадрах, Ч.Ганхуяг, Х.Дамдинсүрэн, Г.Тэлмэн, Г.Цогбадрах, Д.Энхчимэг нар орж ажиллахаар болсон бөгөөд ТУЗ-ийн даргаар Ж.Оюунгэрэлийг сонгож, Гүйцэтгэх захирлаар Ч.Ганхуягийг томилов. Хуулийн зөвлөгөөг Өмгөөллийн ИЭлСи ХХН, компанийн аудитороор БДО аудитын компани ажиллахаар тогтлоо.

Та бүхэн “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” ХК-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байвал дараах хаягаар Зохицуулагч болон Ажлын албатай холбогдоно уу:

Хаяг: Ард Санхүүгийн Нэгдэлийн байр, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс

Ерөнхий мэдээллийг: 11-321899

И-мэйл хаяг: info@ganhuyag.com

 

Хөрөнгө оруулалтын асуудлаар: Ард Секюритиз ҮЦ-ны компани

Хаяг: Ард Санхүүгийн Нэгдэлийн байр, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс

И-мэйл хаяг: handaa.ch@ardsecurities.com

Утас: 11-321899

 

Хуулийн компани: Өмгөөллийн ИЭлСи ХХН

Хаяг: Шонхор Тауэр, 6 давхар, Гэндэнгийн гудамж-16, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс

Утас: 7711 8194

 

Аудитын компани: БДО Аудит ХХК

Хаяг: АБ центр, 10-р давхар, Их сургуулийн гудамж 32/1, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14193, Монгол Улс

Утас: 7740 4040

 

Хөрөнгө Оруулагч Үндэстэн