by

“ХӨГЖЛИЙН БАНК” 300 САЯ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ БОСГОХ АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ДУУСГАВ. /2014-08-01/ 2014-08-13

Монгол Улсын "Хөгжлийн банк" олон улсын арилжааны 10 гаруй банкнаас 300 сая долларын хөрөнгө босгох үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан гэдгээ мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт "Global Capital"-ийн мэдээлснээр энэ санхүүжилтийг хөрөнгө босгох үед олон улсын зах зээл дэх захиалга өндөр байвал хэмжээг нь нэмэгдүүлж болох "greenshoe" хувилбараар гаргасан байна. Татах санхүүжилтийн хэмжээг анх 200 сая доллар байхаар төлөвлөж байсан ч эрэлт өндөр байсан учраас 100 сая доллараар нэмэгдүүлэх боломжтой болжээ. Мөн "Хөгжлийн банк"-ны хувьд синдикат зээл авч байгаа нь анхны тохиолдол гэж "Хөгжлийн банк"-ны Гүйцэтгэх захирал онцолсон юм. Энэ хөрөнгө 2-4 долоо хоногийн дараа "Хөгжлийн банк"-ны дансанд орж ирэх хүлээлттэй байгаа аж. Эх сурвалж: http://bloombergtv.mn