by

ХУВЬЦААНЫ АРИЛЖААНЫ ШИМТГЭЛ БУУРЛАА 2015-05-12 2015-05-13

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар Монголын хөрөнгийн биржийн “Электрон арилжааны системийн арилжааны журам”-д өөрчлөлт оруулж, уг өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулсан байна. Ингэснээр 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар хийгдэх хувьцааны арилжааны шимтгэлийн хувь хэмжээг гүйлгээний үнийн дүнг үл харгалзан 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл түр хугацаанд 0.15 хувь болгон бууруулах шийдвэр хэрэгжиж эхлэхээр боллоо. www.mse.mn