by

ХОҮ-ний 2016 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны тайлан 2016-05-31

ХОҮ вэб-04

Хөрөнгө Оруулагч Үндэстний хувьцаа эзэмшигчдэд

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧ:

  • 1 дүгээр сарын 9-ний өдөр Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстэн Фэйсбүүк хѳдѳлгѳѳнд нэгдсэн 560 иргэн Туушин зочид буудалд хуран цугларч, албан ёсны зохион байгуулалтад орохоор шийдсэнээр Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстэн Хаалттай Хувьцаат Компани мэндэлсэн болно. Бид:
    • Дүрмийн сангаа эхний ээлжид 10 тэрбум төгрөгөөр тогтоож, тодорхой шийдвэр гартал энэхүү мөнгийг зөвхөн Засгийн Газрын Үнэт Цаасанд байршуулахаар шийдвэрлэлээ.
    • Дүрмийн санг бүрдүүлэхдээ нэгж хувьцааны үнийг 1,000 төгрөгөөр тогтоож, захиалгын журмаа батлав.
    • Хамгийн орчин үеийн мэдээлэл технологийн дэвшил хөгжлийн дээжийг шингээсэн “Fintech” банк буюу Монгол Улсын хамгийн шилдэг арилжааны банк байгуулах том зорилгоо баталлаа.
    • Түр Тѳлѳѳлѳн Удирдах Зѳвлѳлѳѳ аравтын системээр тодруулсан бөгөөд ТУЗ-ийн даргаар Ж.Оюунгэрэлийг, гишүүдээр Ч.Ганхуяг, Н.Энхчимэг, Ж.Галбадрах, Г.Цогбадрах, Б.Батцэнгэл, Г.Тэлмэн, И.Батхүү, Х.Дамдинсүрэн нарыг сонголоо. ТУЗ нь Хөрөнгө Оруулагч Үндэстний санаачлагч Ч.Ганхуягийг Гүйцэтгэх захирлаар томиллоо.
  • 1 дүгээр сарын 28-ны өдөр Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстэн ХК Улсын бүртгэлийн ерѳнхий газраас ААН-ийн гэрчилгээгээ гардан авсан болно.
  • 1 дүгээр сарын 29-ний өдөр Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстэн анхны хѳрѳнгѳ оруулалтаа 6 сарын хугацаатай 14.1 хувийн жилийн ѳгѳѳжтэй Засгийн Газрын үнэт цаасанд хийлээ.
  • 1 дүгээр сарын 30-ны өдөр компанийн түр Тѳлѳѳлѳн Удирдах Зѳвлѳлийн гишүүд Компанийн Засаглалын сургалтад сууж, ТУЗ-д суух эрхтэй сертификатаа гардаж авлаа.
  • 2 дугаар сарын 4-ний өдөр түр Тѳлѳѳлѳн Удирдах Зѳвлѳлийн хурлаар Зуутын холбогч буюу түр ТУЗ-ийн гишүүдэд ѳгсѳн үүрэг даалгаврын дагуу зуут, аравтын холбогч нар бичил уулзалтууд зохион байгуулж мэдээлэл ѳгѳх, шинээр хѳрѳнгѳ оруулагч татах ажлыг эхлүүлэв.
  • 2 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Ард Холдингс, Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстний хамтарсан хѳрѳнгийн зах зээлийн талаар нээлттэй цуврал сургалтыг зохион байгуулж эхэллээ.
  • 2 дугаар сарын 21-ний өдөр Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстэн ХК-ийн анхдугаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг Корпорэйт Конвеншн Сэнтрт амжилттай зохион байгуулав. Ингээд:
    • Компанийн нийт 665 хувьцаа эзэмшигчдэд хувьцаа эзэмших эрхийн гэрчилгээг гардуулав.
    • Санхүүгийн ил тод байдлыг анхнаасаа хангаж дэлхийн шилдэг тавд багтдаг БДО Аудит компаниар хийлгэсэн аудитын тайланг хурлаар танилцуулав.
    • Ард Банкны алсын харааг урьдчилсан байдлаар батлаж, дараагийн хѳрѳнгѳ оруулалтууд болох Ард Санхүүгийн Нэгдэл ХК, Ард Даатгал ХХК, Ард Кредит ББСБ дээр дэмжлэг авав.
    • Хувьцаа эзэмшигчдийн санал хураалтаар компанийн 2016 оны тѳсѳв, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг баталж (Б.Батцэнгэлийн оронд Ч.Номин, Д.Энхчимэгийн оронд Н.Цэвэгмид, Ж.Галбадрахын оронд Г.Мѳнх-Эрдэнэ нар нээлттэй нэр дэвшиж сонгогдов), нэгж хувьцааны үнэлгээг зах зээлийн үнэлгээний дагуу 1,100 төгрөг болгон шинэчлэн тогтоолоо.
  • 3 дугаар сарын 16-нд Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-ийн үндэслэгч, Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг дэлхийн 500 хамгийн нөлөөтэй Гүйцэтгэх захирлуудын жагсаалтад хоёр дахь удаагаа орж, 288-т тодорсноор Руперт Мэрдок, Уоррэн Баффэт зэрэг дэлхийн шилдгүүдийн тэргүүлсэн эрэмбэд орсон цорын ганц Монголын төлөөлөл хэвээрээ үлдлээ.
  • 4 дүгээр сарын 4-ний өдөр Дэлхийн шилдэг бизнес хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэг Блүүмбэрг ТВ-ийн бүтээсэн Ард Холдингс, Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстний видео танилцуулга бэлэн болж Блүүмбэрг ТВ Монголия, Монгол HD, Дарханы ДиБиЭс HD, Эрдэнэтийн ЭнЭмТВ, ТВ10 зэрэг телевизүүдээр гарч эхэлсэн ба интернет сүлжээгээр цацагдаж ард түмэнд хүрлээ.
  • 4 сарын 8-ны өдөр манай Компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаас албан ёсоор томилогдсон Тѳлѳѳлѳн Удирдах Зѳвлѳл хуралдаж чухал шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
    • Тѳлѳѳлѳн Удирдах Зѳвлѳлийн дарга, гишүүн Ж.Оюунгэрэл Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн Даргын хувьд сонирхлын зөрчилтэй гэж үзсэн тул ТУЗ-ийн гишүүнээс чѳлѳѳлѳгдѳх хүсэлтийг хүлээн авч оронд нь ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл түр ТУЗ-ийн гишүүнээр аравт, зуутын дотоод сонгуулиар 4-р зуутын холбогч болсон Б.Батцэнгэлийг томиллоо.
    • Ард Санхүүгийн Нэгдлийн охин компани Ард Менежмент ХХК хѳрѳнгѳ оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зѳвшѳѳрѳл авснаар Ард Холдингс Монгол Улсын Хѳрѳнгѳ оруулалтын сангийн тухай хуулийн дагуу Хѳрѳнгѳ оруулалтын сан үүсгэн байгуулах боломжтой болсон тул Хѳрѳнгѳ оруулалтын сан хэлбэрт орохыг судлахаар шийдвэрлэв.
    • Монгол Шуудан ХК, Ард Кредит ББСБ, Ард Даатгал ХХК, Ард Санхүүгийн Нэгдэл ХК, Ард Актив ХЗХ-нд хѳрѳнгѳ оруулах асуудлыг зарчмын хувьд дэмжлээ.
    • Тѳлѳѳлѳн Удирдах Зѳвлѳлийн дэргэд Хѳрѳнгѳ Оруулалтын Хороог И.Батхүү, Г.Тэлмэн, Н.Цэвэгмид нарын бүрэлдэхүүнтэй байгуулж хѳрѳнгѳ оруулах гэж буй компаниудыг судлаж, шийдвэрлэхийг даалгав.
  • Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстэн ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагддаг “Дуулиан 2020” ѳсвѳрийн футзалны хөл бөмбөгийн тэмцээнийг дэмжиж ажиллахаар болсон ба 2015/2016 улирлын шигшээ тоглолтын хѳвгүүдийн 11 насны ангиллын аваргуудад "Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстэн" нэрэмжит шагналыг гардууллаа.
  • 5 дугаар сарын 24-ний өдөр Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстэн "Green Nation Challenge, Powered by Code4GreenUB Demo Day"-д оролцож, тэмцээний сүүлийн шатанд шалгарч үлдсэн, ногоон хѳгжил дээр суурилагдсан 11 старт-ап тѳсөлтэй танилцсан бѳгѳѳд зарим тѳслийг үргэлжлүүлэн судлахаар багийн гишүүдтэй тохирлоо.
  • 5 дугаар сарын 26-нд Ард Холдингс, Хѳрѳнгѳ Оруулагч Үндэстэн хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах ѳдѳр буюу Эх үрсийн баярыг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр дунд сургууль дээр зочилж, бяцхан үрсээ баярлууллаа.
БАЛАНС 2016-01-01 2016-03-31 2016-04-30 Өөрчлөлт
A B C C-B B-A
Мөнгөн хөрөнгө 1,000,000 7,825 25,667 17,843 (992,175)
Дансны авлага - 2,000 2,000 - 2,000
ЗГҮЦ хүүгийн авлага - 23,165 34,748 11,583 23,165
БХХО-ЗГҮЦ - 998,927 998,927 - 998,927
УХХО-АСН ХК - 232,950 231,577 (1,373) 232,950
НИЙТ ХӨРӨНГИЙН ДҮН 1,000,000 1,264,867 1,292,919 28,052 264,867
Дансны өглөг 4,674 3,057 (1,617) 4,674
Татварын өглөг 1,178 1,181 3 1,178
НИЙТ ӨР ТӨЛБӨР - 5,852 4,238 (1,613) 5,852
Энгийн хувьцаа 1,000,000 1,000,000 1,000,000 - -
Захиалгат хувьцаа 208,186 229,766 21,580 208,186
Хуримтлагдсан ашиг 50,829 58,915 8,086 50,829
НИЙТ ЭЗДИЙН ӨМЧ 1,000,000 1,259,015 1,288,681 29,666 259,015
ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧИЙН ДҮН 1,000,000 1,264,867 1,292,919 28,052 264,867
- 0 0 - 0
 
ОРЛОГЫН ТАЙЛАН 2016-01-01 2016-03-31 2016-04-30 Өөрчлөлт
A B C C-B B-A
Бусад орлого 237 237 - 237
БҮЦОлз- Хэрэгжээгүй 79,301 77,928 (1,373) 79,301
Хүүгийн орлого-Харилцах данс 3,620 3,653 33 3,620
Хүүгийн орлого-ЗГҮЦ* 23,165 34,748 11,583 23,165
Нийт орлого - 106,324 116,566 10,242 106,324
Үндсэн үйл ажиллагааны зардал - 53,917 55,901 1,984 53,917
Санхүүгийн зардал - 1,216 1,385 170 1,216
Нийт зардал - 55,133 57,287 2,154 55,133
Татвар төлөхийн өмнөх ашиг 51,191 59,280 8,089 51,191
Орлогын татварын зардал - 362 365 3 362
Тайлант үеийн цэвэр ашиг - 50,829 58,915 8,086 50,829
- - - - -

Үнэлгээ 2016-03-31 2016-04-30 2016-05-26 Үнэлгээний суурь %
УХХО 232.95 231.58 1,306.88
Монгол Шуудан ХК - - 46.40 Сүүлийн арилжаа (160005*290₮) 0.16%
Ард Санхүүгийн Нэгдэл ХК 232.95 231.58 1,260.48 4.30-ны үнэлгээгээр (544445*2315.17₮) 4.14%
БХХО 999.93 999.93 250.40
Ард Кредит ХХК 107.00 100.0 сая төгрөг жилийн 14 хувийн хүүтэй 6сар
ЗГҮЦ 999.93 999.93 143.40 ЗГҮЦ арилжаа(1434ш*100000₮)
Нийт хөрөнгө оруулалт 1,232.88 1,231.50 1,557.28
Бусад хөрөнгө 27.14 58.18 426.91
Мөнгөн хөрөнгө 7.83 25.67 394.40
Цэвэр авлага 19.31 32.51 32.51
НИЙТ ҮНЭЛГЭЭ 1,260.01 1,289.68 1,984.19
Нийт саналын эрхтэй хувьцаа 1,208,186 1,229,766 1,229,766
Нэгж хувьцааны үнэлгээ 1,042.90 1,048.72 1,613.47

ХОҮ вэб-05