by

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ДЭМЖЛЭЭ 2015-10-30

2015-10-27 Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2016 оны Төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдтэй холбогдуулан зарим гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын үндэслэлийг сонссоны дараа санал хурааж шийдвэрлэлээ. 2016 оны төсвийн төслийн хувьд орлого 6.8 их наяд төгрөг, зарлага 7.2 их наяд төгрөг байхаар тооцож, төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувьд байлгахаар тусгаж өгсөн юм. Өөрөөр хэлбэл төсвийн төслийг боловсруулахдаа эдийн засгийн өсөлтдөө тулгуурлаж 2017 оноос үр дүн нь илүүтэй илрэх төслийг боловсруулсанаа Сангийн сайд мэдээлсэн байна. Мөн Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийхээр тусгаж, ирэх 2016 оны 8 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр авч үзжээ. Ингэхдээ одоо байгаа яамдын тоог цөөлж 9 болгох, ирэх оны 1 дүгээр сарын нэгнээс зарим агентлагийг татан буулгах, нэгтгэхээр төлөвлөжээ. www.bloombergtv.mn