by

ТАТВАРЫН ОРЛОГО 914 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТАСАРЧЭЭ 2014-11-12

2014-11-10 Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр энэ оны эхний арван сарын байдлаар төсвийн нийт орлого 4,898 тэрбум төгрөг болж, төлөвлөснөөс 778.2 тэрбум төгрөгөөр тасалджээ. Харин зарлага ба цэвэр зээлийн дүн 5,128 тэрбум төгрөг болж, төлөвлөснөөс нэг тэрбум төгрөг буюу 16.7 хувиар тасарсан байна. Төсвийн нийт орлогын 84 хувийг бүрдүүлдэг татварын орлого төлөвлөснөөс 914 тэрбум төгрөг буюу 14 хувиар тасарч, 4.1 их наяд төгрөг болсон нь төсвийн нийт орлогын төлөвлөгөө тасалдахад голлон нөлөөлсөн байна. Төсвийн орлого, зарлага ийнхүү тасалдаж байгаатай холбоотойгоор 2014 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага тулгараад байна. www.eagle.mn