by

“ТАВАНТОЛГОЙ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ ЯВЦ ДУНДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО 2015-11-20

2015-11-16 “Тавантолгой Цахилгаан станц” төслийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах явц дундын уулзалтыг Токио, Сөүл хотод зохион байгууллаа. Явц дундын уулзалтыг шалгаруулалтад оролцогч компаниудтай нэг бүрчлэн зохион байгуулсан байна. Сонгон шалгаруулалтад Японы “Kansai Electric”, “Marubeni Corporation”, БНСУ-ын “Daewoo C&E” компаниуд хөрөнгө оруулагчаар оролцохоор уралдаант шалгаруулалтад оролцож байгаа аж. Уулзалтад Монгол Улсын Засгийн газар, “Тавантолгой Цахилгаан станц” төслийн нэгж, “Rio Tinto” групп болон “Turquoise Hill Resources”, “Оюу Толгой” компанийн төлөөлөгчид оролцсон байна. Уулзалтын үеэр хөрөнгө оруулагчдын зүгээс хоёр асуудлыг онцгойлон сонирхсон талаар төслийн нэгж мэдээлжээ. Тухайлбал дээрх төсөлд “Turquoise Hill Resources”-ийн гаргах 1 тэрбум долларын санхүүгийн баталгааны схем болон төслийн усан хангамжийн асуудлыг хөндсөн байна. www.bloombergtv.mn