by

“ОЮУ ТОЛГОЙ”-ИЙН ГҮНИЙ УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ДААЛГАВ 2015-11-05

2015-10-28 “Оюу Толгой”-ийн далд уурхайд зээл гаргах банк санхүүгийн байгууллагуудын төлөөллүүд “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Оюу Толгой” компанийн төлөөлөлтэй уулзсан болохыг “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Шийдлийн цаг” уулзалтын үеэр мэдээллээ. Энэ долоо хоногоос зарим банкууд зээлийн асуудлаар дотооддоо хэлэлцэж эхэлсэн бөгөөд санхүүжилтийг 11 дүгээр сарын 30-ны дотор босгохоор төлөвлөөд байгаа ажээ. Санхүүжилт татах хугацаа ойртсонтой холбоотойгоор ирэх сард далд уурхайн ханган нийлүүлэгчдийн форумыг зохион байгуулах юм байна. Ханган нийлүүлэгчдийг дотоодоос түлхүү бүрдүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Мөн “Entree Gold” компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг “Оюу Толгой” компанид авах аль эсвэл 34 хувийг “Эрдэнэс Оюу Толгой” компанид шилжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Оюу Толгой"-ийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, мөн олон нийтэд бодитой мэдээлэл, зөв ойлголт өгөх талаар анхаарч ажиллахыг даалгалаа. Түүнчлэн ТУЗ-ийн гишүүдийн цалингийн асуудлыг дотоодын жишигт нийцүүлж шийдэхийг даалгасан байна. www.bloombergtv.mn